НИЙГЭМ
Хөвсгөлд бүртгэгдсэн сэжигтэй тохиолдлын ойрын хавьтал зургаан хүнээс коронавирус илэрчээ
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд бүртгэгдээд байсан шинэ коронавирусийн сэжигтэй нэг тохиолдлын ойрын хавьтал зургаан хүнээс халдвар илэрсэн байна.
PCR шинжилгээг Хөвсгөл аймагт анх удаа хийсэн нь энэ тул хариуг баталгаажуулахаар Орхон аймгийн Бүсийн оношилгооны төвд хүргүүлээд буй аж. Хариу өнөөдөр гарах юм байна.
Тус нэг сэжигтэй тохиолдол нь зургаан хоногийн өмнө Улаанбаатар хотоос Цэцэрлэг сум руу орж ирсэн хүн тээврийн машины жолооч юм байна.
Г.САНСАРМАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.