УЛС ТӨР

Ж.Мөнхбатад сайдын албан тушаал өгөөгүй ч байнгын хороо ахлуулж, тал засав

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ танхимаа бүрдүүлэх үеэр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Шадар сайд, БОАЖ-ын сайдын суудал хүссэн гэгддэг. Тэрбээр өмнөх парламентын үед Ж.Эрдэнэбатын танхимд ажиллаж байгаад огцорсон хэдий ч М.Энхболдын талаас У.Хүрэлсүх рүү урвах замаар МАН-ын 100 жилд зориулсан кино уран бүтээл хийж, хуулийн шатны зарим асуудлаа “хаалгасан” гэх яриа хөшигний ард хөвөрдөг.

Тэр утгаараа Л.Оюун-Эрдэнийн танхимд суух амбицаа илэрхийлсэн ч дэмжлэг хүлээгээгүй юм. Үүнийгээ “цайруулж”, “Сайдын албан тушаалд урьсанд баярлалаа” гэж УИХ-ын чуулганы үеэр зориуд үг шидсэн удаатай. Танхимын гадна байгаа нөхцөлд Ж.Мөнхбат асуудалд шүүмжлэлт өнцгөөс ханддаг эрсдэлтэй тул зориудаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын албан тушаал өгч,  түүнд “тал засав”.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргыг өмнө нь Л.Энх-Амгалан ахалж байсан бөгөөд ийнхүү Ж.Мөнхбатад шилжүүлэн өгч буй юм. Энэ нь Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө намын дотоод эв нэгдлийг хангах тохирооны нэг хэсэг гэж харагдав.

Г.ҮҮЛТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
иргзн
иргзн

Ж,Мөнхбат ямар нэг Албан тушаалгүй бол Чад хийжчих гээд байна уу,

Зочин
Зочин

Шалчигнасан шуналын дэв нохои шиг шарвагнасан жинхэн ла ала рааа

Зочин
Зочин

Сайд л байх ёстой хүндээ.

МАН ГИШҮҮН-
МАН ГИШҮҮН-

МӨНХБАТ АА ХУУРТАХГҮЙ ШҮҮ, ЧИНИЙ ЗГ-ЫГ ЯАЖ ХУЙДАЛДАЖ УНАГАСНЫГ БҮҮ МАРТ...........ӨГЛӨӨ САНАЖ СЭР.....ҮДЭШ БҮР БОДОЖ НОЙРС...................

Холбоотой мэдээ

Back to top button