НИЙГЭМ

С.Болормаа агсан амиа алдсан хэргийн шүүх хурлыг хаалттай явуулах санал гаргажээ

Говь-Алтай аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн шүүхэд талийгаач С. Болормаа агсаны амиа алдсан хэргийн шүүх хурал 09:00 цагт эхлэх байсан ч, нэг цаг хожимдож, өдгөө завсарлаад байна. Уг шүүх хурлыг хаалттай явуулах саналыг гаргасныг хэлэлцэж буй аж. Хэргийг нэхэн сануулбал:

Өдгөөгөөс яг нэг жилийн өмнө буюу 2020 оны хоёрдугаар сарын 18-19-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан С. Болормаа агсан аймгийн Засаг дарга асан В.Ренцэндоржийн албан өрөөнөөс гарч яваад, хамт ажилладаг мэргэжилтнийхээ машинд учир битүүлгээр нас барсан байдалтай олдсон. Улмаар УЕПГ-аас хяналт тавьж хэргийг Говь-Алтай аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн шүүхэд шийдвэрлүүлэхээр харьяалал тогтоосон байдаг.

Шүүх хурал өнгөрөгч арванхоёрдугаар сарын 25-нд болох ёстой байсан ч, яллагдагч талаас В.Рэнцэндорж, Б.Лхагважаргал, Э.Мэндсайхан нар “хөл хорионд орсон” хэмээх шалтгаанаар хойшилсоор өдийг хүрсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button