НИЙГЭМ
“129 халдвар илэрсний 120 нь өмнөх тохиолдлуудын ойрын хавьтал байна”
ЭМЯ-наас ХӨСҮТ-тэй хамтран шинэ коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн, “Өнгөрсөн 24 цагт халдварын 129 тохиолдол илэрсэн байна. Тэдний 120 нь өмнөх тохиолдлуудын ойрын хавьтал байна” гэж мэдээллээ. 129-өөс гадна зөөвөрлөгдөж орж ирсэн нэг тохиолдол бүртгэгдсэн байна.
Мөн одоогоор эмнэлгүүдэд коронавирус тусан хэвтэн эмчлүүлж буй иргэдийн найм нь хүнд, гурав нь нэн хүнд биеийн байдалтай буйг онцоллоо.
Түүнчлэн “Халдварын нөхцөл байдал маш хүнд байгаа энэ үед бүгдээрээ хамтран ажиллаж байж л ард нь гарах боломжтой. Гараа угаах, амны хаалтаа зүүх, агаар сэлгэлт тогтмол хийх зэрэг энгийн боловч үр дүнтэй аргуудыг авч хэрэгжүүлээрэй” гэж зөвлөлөө.
Г.САНСАРМАА















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.