НИЙГЭМ
Хөвсгөл аймагт сум хоорондын зорчих хөдөлгөөнийг зогсоожээ

Хөвсгөл аймгийн Онцгой комисс 12-р хуралдаан өнөөдөр болжээ.
Тус хуралдаанаар:
- Хөвсгөл аймгийн хэмжээнд сум хоорондын зорчих хөдөлгөөнийг өнөөдрөөс 2021 оны гуравдугаар сарын 20-ны өдөр хүртэл хязгаарлах
- Энэ долоо хоногийг дуустал аймгийн хэмжээнд цэцэрлэг, ЕБС-ийн үйл ажиллагааг түр зогсоохоор шийдвэрлэсэн талаар Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээлэв.
Тус аймгийн лабораторид хийсэн PCR шинжилгээгээр зургаан хүнээс коронавируст халдвар илрээд байгаа юм. Анх удаа ийм төрлийн шинжилгээ хийсэн нь энэ тул хариуг баталгаажуулахаар Орхон аймаг дахь Бүсийн оношилгооны төвд илгээгээд буй бөгөөд хариу нь өнөөдөр гарахаар байгаа юм.
Г.САНСАРМАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.