НИЙГЭМ

ИРГЭН Б: Халдвартай иргэдээс шинжилгээ авалгүй, 10 хонуулаад эмнэлгээс гаргаж байна

Яармагийн 300 ортой эмнэлэгт тусгаарлагдаж буй иргэн Б өлсгөлөн зарласан талаар манай сайт мэдээлсэн. Тодруулбал, өнгөрөгч гуравдугаар сарын 4-нд тус иргэний амьдардаг байранд халдвар гарсан бөгөөд шинжилгээ авахад иргэн Б-гийн шинжилгээний хариу ЭЕРЭГ буюу халдвартай гарсан хэмээх шалтгаанаар халдвартай таван хүний хамт нэг өрөөнд тусгаарласан байдаг. Гэвч тусгаарлагдсаны дараах тус иргэний өгсөн шинжилгээ нь СӨРӨГ гарсан учраас манай сайтад хандаж мэдээлэл өгч байсан юм.

Иргэн Б нь тус эмнэлэгт гурав хоног өлсгөлөн зарласан ч хэн ч тоогоогүй бөгөөд 10 хоногийн дараа ямар ч давтан шинжилгээ авахгүйгээр эмнэлгээс гаргажээ.

Тэрбээр халдвар аваад эмчлүүлж буй хүмүүсийг ирэхэд нь ч шинжилгээ авахгүй байж байгаад 10 хоногийн дараа шинжилгээ авч, эдгэсэн эсэхийг нь ч үзэлгүй шууд эмнэлгээс гаргаж байгааг нүдээрээ харсан гэрчийн хувьд манай сайтад дахин мэдээлэл өглөө.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

МОНГОЛОО бүгдийг халдваржуулж сүргийн дархлаа тогтоох гээд байгаа юм уу.МАН ын Дарга нар бүгдээрээ вакцин хийлгэсэн.50-60 насныханд вакцин хийнэ гэсэн яриа байна.Түүнээс хойшхи хүмүүс нийгэмд хэрэггүй юм болов уу

Зочин
Зочин

Короно энгийн ханиад сонгуулийн мөнгө босгож бга одоо больёоо жүжиг хэрээс хэтэрлээ

Зочин
Зочин

Тэгдэг тэгдэг. Гарахад нь огт шинжилгээ авдаггүй

Зочин
Зочин

Үнэн бол аймаар л юм байна.

Зочин
Зочин

Хараал идэг УОК.

Уншигч
Уншигч

Үнэн юм уу, хэт их хардахаар айсан хүнд аргал хөдөлнө гэдэг шиг юм болоогүй байгаа

Altai
Altai

Үнэн шүү. Шинжилгээ огт авдаггүй, эсвэл хариу нь сөрөг хүнийг 14 хоног тусгаарлана. Агаар сэлгэлт , нар тусахгүй буудлын өрөөнд олон хоног хонуулна. Гарах өдрөө асуухаар дээрээс тушаал ирнэ гээд яг л роботтой харьцаж байгаа мэт ханддаг нь үнэхээр үнэн. Олон хүн коронавирус гэсэн жүжгийн золиос болж сэтгэл санаа, цаг хугацаагаараа хохирч байна. Хэн хариуцлага хүлээх вэ?

Зочин
Зочин

Юу болоод байгаа юм бэ? Ёстой мэдэхээ байлаа. Энэ хүн мэдээж худлаа яриагүй байх. УОК хариу өгөөч.

Холбоотой мэдээ

Back to top button