УЛС ТӨР
ТАНИЛЦ: Засгийн газар хуралдаж, дараах шийдвэрүүдийг гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр боллоо.
Товч мэдээ:
- PCR шинжилгээний болон хурдавчилсан оношлуур, дагалдах хэрэгсэл худалдан авах, дархлаажуулалтын үед илүү цагаар ажилласан эмч, ажилчдын нэмэгдэл хөлс зэрэгт шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов.
- Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ банкны салбарынхантай уулзсан. Тэдний гаргасан саналыг хэлэлцэн Ажлын байрыг дэмжих болон Хөдөө аж ахуйг дэмжих зээл олгохтой холбоотой хяналтыг банкуудын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр зайнаас, эрсдэлд суурилсан хэлбэрээр тавих болов. Мөн банк, санхүүгийн салбарт цахим гэрээ хэлцлийг хүчин төгөлдөрт тооцох зохицуулалтыг хууль, тогтоомжид оруулахаар төлөвлөлөө.
- Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн бодлогын зөвлөлийн үйл ажиллагааны журмыг батлав. Зөвлөл нь эдийн засгийн бодлогын чиглэлээр мэргэжлийн судалгаа, шинжилгээ хийж, санал, зөвлөмж гарган Ерөнхий сайд, Засгийн газрын үйл ажиллагаанд мэргэжлийн туслалцаа, дэмжлэг үзүүлэх үүрэгтэй. Зөвлөлд төрийн байгууллага, их, дээд сургууль, хувийн хэвшил, мэргэжлийн холбоог төлөөлсөн орон тооны бус гишүүд ажиллах юм.
- Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл, энэ хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ. Виртуал хөрөнгө гэдэг нь дижитал хэлбэрээр арилжих, шилжүүлэх боломжтой бөгөөд төлбөр, тооцоо, хөрөнгө оруулалтын зорилгоор ашиглаж болох үнэ цэн бүхий биет бус хөрөнгийг хэлдэг. Монгол Улс хэдийгээр саарал жагсаалтаас гарсан ч виртуал хөрөнгөтэй холбоотой харилцааг зохицуулсан хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх үүрэг хүлээсэн хэвээр байна.
- “Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Словак Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр“-ийн төслийг дэмжив. Хэлэлцээр байгуулах хүртэл хоёр улсын хооронд тээвэр хийх зөвшөөрлийн бичиг солилцож, тээврийг хууль тогтоомжид нийцүүлэн эхлүүлэх нь зүйтэй гэж үзэв. Европын Холбоо, тэр дундаа Словак Улсаас чанамал жимс, самар, бяслаг, шоколад, дарс, шүдний оо, ариун цэврийн хэрэгсэл, савхин гутал, хувцас, усны тоног төхөөрөмж, цахилгаан болон хийн төхөөрөмж зэргийг импортоор авдаг. Харин монгол гэрийн угсармал хийц, ноос, ноолууран бүтээгдэхүүн экспортолж байна.
- "Автозамаар олон улсын хэмжээнд зорчигч болон ачаа тээвэрлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Словени Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг дэмжив. Хэлэлцээр байгуулах хүртэл хоёр улсын хооронд тээвэр хийх зөвшөөрлийн бичиг солилцож, тээврийг хууль тогтоомжид нийцүүлэн эхлүүлнэ. Словени Улсаас хүн, амьтны цус, дархалсан ийлдэс, вакцин, эм, эмнэлгийн тоног төхөөрөмж зэргийг авдаг бол ноос, ноолууран бүтээгдэхүүн экспортолдог юм.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүрэлсүх сайд байхдаа ард иргэд рүүгээ чиглэсэн олон ажил хийсэн. Тухайлбал нь тог, ус.хогны мөнгийг хөнгөвчилсөн хөрсбн дээр буусан бодит тус юмаа.
Харин ЕС та 10 их наядын хөрөнгөөр бас яаж туслах вэ гээд төлөвлөгөөгөө батлаад хэрэгжиж эхлээд бна. Сонсохнээ шалгуур маш сайн буулгасан байгааг банк руу ороход мэдэгдэж бна лээ дээ.
Иргэн би өнөөдөр БГД-ийн ЗДТГ ын Үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэст иж бүрэн бүрдэлттэй баримт бичгээ аваад ороод дүгнүүлэх гэтэл та энэ талбайг шавардаад ирээ гэлээ. Би ажилгүй НДШ өөрөө төлөөд 1 жилийн дараа тэтгэвэрт гарах иргэн хүн бна. Улсаас ямар ч тэтгэвэр тэтгэмж, хайр халамж хүртдэггүй иргэн. Юу хэлэх гээд бна гэвэл та нарын хийж буй ажил үйлсийг тань дунд шатанд чинь үнэхээр унагаж, иргэдийг бухимдуулж бна. Та энэ дүүргийн 310 тоотын мэргэжилтэнг иргэнээс юу шаардаад сууж байдаг гэж санана. Та энэ ажилтанаа амархан олох байхаа. Өөрийнхөө амьдардаг дүүргээр ороод бөөн бухимдал, стресс болоод гарч бна. 2021.03.17 ний 09 цагийн орчим.
Вакцин авна гэж Дэлхийн банкнаас 50 сая долларын зээл аваагүй билүү!?
5 g ni dundaa idsen sdaa deeshee tenger hol bna
Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох гэдэг юм болж байна. ЗГ-аас ер олигтой хийж чадаж байгаа ажил алга. Юм юм руу үсчээд, хүүхдийн үлгэр шиг элдэв юм зохиогоод тэр нь иргэдийн доог шахуу болж байж буцаад л. Өмнөх ЗГ, УОК нь хавьгүй дээр байж. Энэ Амарсайхан гэдэг нөхөрт Шадар сайдын хувьд хөмсөг зангидахаас өөр хийж чадах юм үнэндээ алга. Та нарт итгээд, бос суу гэснийг чинь нэгбүрчлэн гүйцэтгэж ёстой сургуультай нохой шиг болж их хугацааг гэртээ өнгөрүүллээ. Үр дүн гарсангүйд үнэхээр харамсалтай байна. Ядахдаа Төрөөс хийх ажлаа олон талаас нь харж байж шийдвэр гаргаж чадахгүй, нэг л их сэтгэлийн хөөрөл, ам уралдаж ярьсан, амалсан, эрх мэдлийн аагаар явах гэж тэнэгтсэн олон даргатай болж. Энэ өвчний хажуугаар ЗГ, УОК, НОК нь иргэдэд үнэхээр стрессийн Ил уурхай болж байна.
Songuuliin emne gert chin ochood jorlon tseverleed egie genee.Mash olon amlalt heleed.bielej bga uomgui hooson amnuud.Hichneen munge 100 jil.koronogiin handiv.tesevlesen munge bugd bhgui zeeleer vaktsin avah uom yriad unen uom bhgui shuu.Songuuliin daraa uo ch bhgui.
tsaddgui heden malt ymdaa manai uls ted iden bid hoosn hochhguin tul humsaa hugalj garaa ewrshtel ajilaj bn ygaad iim olon tumniihee haraaliig idej bdin be ern zahirgaand ajilj bgaa huiliin baigulgt ajilj bga humuus hurtel hund surtalt
амарсайханыг чаддаг чадна гэж хэн хэлсэн юм мөнгөтэй баян хүн хөмсөгөө зангидануу юугаа хийнэ хувийнх нь асуудал шүү харин олон түмний толгойг эргүүлж өндөр алба хашиж хариуцлага хүлээсэн бол хий зүтгэ чадахгүй бол нэн даруйхан зайл
Словак уу словени юмуу ийм малнуудыг төрийн мэдээлэл дээр ажиллуулдаг хэвлэл мэдээлэлийн байгууллага байдгиймуу
Амжилт хүсье! Ерөнхий сайддаа
Албан тушаал,эрх мэдэлд толгой эргэж ард түмэн,хүн ардын эрх ашгаас урваж болохгүй гэдгийг санаж яваарай.