НИЙГЭМ
Хөвсгөл аймагт Нийслэлээс зөөвөрлөгдсөн долоон тохиолдол бүртгэгдлээ

Хөвсгөл аймагт Нийслэлээс очсон нэг иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн. Мөн түүний ойрын хавьтал зургаан хүнийг аймагтаа шинжлэхэд хариу нь эерэг гарсан билээ.
PCR шинжилгээг анх удаа хийсэн тохиолдол нь энэ тул уг зургаан хүний шинжилгээг баталгаажуулахаар сорьцыг нь Орхон аймагт хүргүүлж, хариуг нь хүлээж байсах талаар өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл хариу мөн эерэг гарсан байна. Ингэснээр Хөвсгөл аймагт Нийслэлээс зөөвөрлөгдөж очсон халдварын долоон тохиолдол бүртгэгдээд байна.
Г.САНСАРМАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.