НИЙГЭМ

Монгол цэргийн өдрийг тохиолдуулан цол, шагнал гардууллаа

Монгол цэргийн өдөр тохиож байгаатай холбогдуулан Дотоод хэргийн их сургуулийн ажил, албандаа идэвх зүтгэл гарган, үр бүтээлтэй ажиллаж байгаа зарим багш, алба хаагч, ажилтнуудад төрийн дээд одон медаль болон Хууль зүй, дотоод хэргийн яам, Их сургуулийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр /2021.03.17/ боллоо.

Энэхүү үйл ажиллагааг Коронавирус цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас гаргасан зөвлөмж, халдвар хамгааллын дэглэмийг сахиж зохион байгуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор ЭШНХ-ийн Гэмт явдал, цагдаа судлалын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан, доктор, профессор, цагдаагийн хурандаа Т.Оюунчимэг, ахмад ажилтан, бэлтгэл хурандаа Д.Батсайхан, Алтан гадас одонгоор Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнгийн Хэвлэл, редакцийн хэлтсийн хэвлэгч, зураг авагч А.Бямбабаяр, Цэргийн гавьяаны одонгоор Гадаад хэлний институтийн захирал, хурандаа Ш.Чулуунбат, Цэргийн хүндэт медалаар Санхүү, төлөвлөлтийн хэлтсийн нярав, цагдаагийн ахлагч Ц.Мөнхжаргал нар тус тус шагнагдлаа.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар “Цагдаагийн алдар” хүндэт тэмдгээр ЭЗНУС-ийн Нийтийн эрх зүйн тэнхимийн дэд профессор, цагдаагийн дэд хурандаа Ж.Нямдулам, мөн тэнхимийн ахлах багш, цагдаагийн хошууч Д.Бадамцэцэг, Нийгмийн ухааны тэнхимийн ахлах багш, цагдаагийн дэд хурандаа Д.Дэмбэрэл, Гадаад хэлний институтийн  дэд профессор, цагдаагийн дэд хурандаа О.Нарантуяа нар тус тус шагнагдсан юм.

Мөн  “Хүндэт хилчин” хүндэт тэмдгээр Хилийн албаны сургуулийн Цэргийн хэргийн тэнхимийн эрхлэгч, хурандаа Г.Мөнх-Ертөнц, Чанарын баталгаажуулалтын төвийн эрхлэгч, дэд хурандаа Б.Мөнхзаяа, Удирдлагын академийн төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн, дэслэгч А.Баярмаа, “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр Цагдаагийн сургуулийн Цагдаагийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, цагдаагийн хурандаа А.Амарсайхан, мөн тэнхимийн дэд профессор, доктор, цагдаагийн дэд хурандаа Б.Баянмөнх, Мөрдөх арга зүйн тэнхимийн эрхлэгч, цагдаагийн хурандаа Б.Хишигтогтох, Хууль зүй, дотоод хэргийн яамны “Хүндэт жуух бичиг”-ээр Хангалт үйлчилгээний газрын Хангалтын албаны ахлах тогооч, цагдаагийн ахлагч М.Өнөрцэцэг нар тус тус шагнагдав.

Дотоод хэргийн их сургуулийн захирлын 2021 оны 03 дугаар сарын 15 ны өдрийн Б/92 тоот тушаалаар Эрдэмтэн нарийн бичгийн дарга, цагдаагийн хурандаа, доктор, профессор Б.Бат-Эрдэнэ, ЭШНХ-ийн Судлаачийн хөгжлийн төвийн судалгааны арга зүйч-багш, доктор, профессор Ч.Нямсүрэн нар “Эрдмийн төлөө” хүндэт тэмдгээр, ЭШНХ-ийн Хэвлэл, редакцийн хэлтсийн Хэвлэлийн редактор, цагдаагийн дэд хурандаа Л.Одхүү “Хүндэт ажилтан” тэмдгээр, Хангалт үйлчилгээний газрын Хангалтын албаны үйлчлэгч С.Долгормаа, мөн газрын Авто техникийн албаны жолооч, цагдаагийн ахлах ахлагч Э.Энхтүвшин нар “Албаны төлөө-I”, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албаны дотоод хяналт, шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Ч.Отгонбаяр “Албаны төлөө-II” тэмдгээр тус тус шагнагдсан юм.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/183 дугаар тушаалаар Дотоод хэргийн их сургуулийн Хангалтын албаны дарга Ч.Энхбаярт “цагдаагийн хурандаа” цол, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын Б/191 дүгээр тушаалаар Удирдлагын академийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн удирдлага, стратегийн  профессорын багийн дэд профессор  Ч.Нэргүйд хурандаа цол тус тус  олголоо.

Цагдаагийн  ерөнхий газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 19 ний өдрийн Б/183  дугаар  тушаалаар  Цагдаагийн сургуулийн Эрүүгийн эрх зүй, криминологийн тэнхимийн багш Г.Болор-Эрдэнэд  “хугацааны өмнө цагдаагийн хошууч” цол, Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/169 дүгээр тушаалаар Хилийн албаны сургуулийн Хилийн албаны тэнхимийн багш Б.Түмэнжаргал, Ахлагчийн сургуулийн Хилийн албаны тэнхимийн багш Б.Батдэлгэр нарт хугацааны “хошууч” цол, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын Б/191 дүгээр тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн Нийгмийн ажил, сэтгэл зүйн тэнхимийн  багш Г.Батжаргал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн Дамжааны захирагч-багш Ч.Базаргүр нарт тус тус хошууч цол олгосон юм.

Шагналыг Дотоод хэргийн их сургуулийн захирал, доктор (Ph.D), профессор цагдаагийн хурандаа П.Батбаатар, Тэргүүн дэд захирал, цагдаагийн хурандаа Б.Болдбаатар болон Захирлын зөвлөлийн гишүүд гардууллаа.  
Хугацааны цол, төрийн дээд одон медаль болон Их сургуулийн шагнал авсан багш, ажилтан, алба хаагчиддаа ажлын амжилт хүсэж байна.

ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛЬ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button