УЛС ТӨР

Б.Пүрэвдорж: Ж.Эрдэнэбат хэргээ шийдүүлчхээд тангарагаа өргө

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Одоо Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүн Ж.Мөнхбатыг томилох асуудлыг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Өнөөдөр би хэлэлцэх асуудлын дараалалтай холбоотой үг хэлэх гэсэн боловч хэлүүлсэнгүй. Дэндүү их хүч түрж байна. Энэ танхимд янз янзын дэг зөрчсөн зүйл гардаг шүү. Хатуу байвал хатуу байна гэдгээ хариуцлагатай хэлье.Та нар дандаа МАН-ын пост коммент уншдаг юм шиг байна. Ард түмэн Ж.Эрдэнэбатыг тангараг өргүүлэх асуудалд дургүй байна. Энэ хүнээ шалгуулж дуусгаад тангарагийг нь өргүүл л дээ. УИХ-ын гишүүн болчхоод энэ хэргээ шалгуулахгүй явах юм байна л даа. Шүүх танай талд гарчихсан учраас хэргийг нь маш хурдан дуусгачих байлгүй дээ. Шүүхээс АН-ын асуудлыг яаж шийдэж байгааг хар л даа.Шүүх яасан хурдан шинэ эзэндээ үйлчилж байна аа. Манай АН-ын бүлэг хатуу байр суурьтай байна. Завсарлага авах хэрэгтэй. Хойшлуулах хэрэгтэй. Ингэж болохгүй. Асуудлаа шийдчихээд хүрээд ир. Намайг их дэг зөрчсөн гэдгээр их дээрэлхдэг.

УИХ-ын дарга Г.Занданшатар: Ж.Эрдэнэбатыг тангараг өргүүлэх асуудал бол чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд байхгүй. Үндсэн хуулийн хүрээнд мандатаа аваад ард түмнээс сонгогдсон бол чуулганы дэгээрээ тангараг өргөх ёстой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button