УЛС ТӨР

ХАРИЛЦАН “БАЗАА”

УИХ-ын хаврын чуулганы анхдугаар хурал түр завсарлаад байна. Үдээс өмнөх хуралдаан халуухан л болж өнгөрөв.

Хоёр чухал үйл явдал өрнөсөн нь, АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаатарыг эгүүлэн татах асуудлыг хэлэлцсэн. Нөгөө нь Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүний тангараг өргөсөн явдал.

МАН талаас ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүхийг онилж, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн явдал явж явж түүнтэй холбогдож мэднэ гэх сүржин мэдэгдэл хийсэн. А.Гансүх нь Ерөнхийлөгчтэй ид андалдаг ажлын, амины хамтрагч. Шүүгчдийн асуудлыг хөндөж, А.Гансүхийг буруутгаж буй зэрэг нь явж явж Ерөнхийлөгч рүү дам чиглэсэн асуудал.

Зүгээр ч нэг онилоод зогсоогүй, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ А.Гансүхийг ажлаас нь чөлөөлөх эсэхийг хэлэлцэх асуудлыг УИХ-ын даргад өргөн барьсан. Түүнийг нь анхны чуулганаар шууд хэлэлцэв. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг бол чуулган хэлэлцэхгүй хэдэн сар дамнаж буй билээ.

Үүнийх нь хариуд Ерөнхийлөгч АНУ-д суугаа элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах эсэх асуудал хэлэлцэхийг мөн хүссэн. Эндээс харилцан “базаа” эхэлсэн. Элчин сайдын ажлаа маш сайн хийж буй Ё.Отгонбаярыг А.Гансүхээр барьцаалсан учир нь аяндаа тайлагдсан.

ЭХЛЭЭД А.ГАНСҮХ БА Ё.ОТГОНБАЯР. ӨНӨӨДӨР Ё.ОТГОНБАЯР БА Ж.ЭРДЭНБАТ

Түүний компьютерээс мэдээлэл алдагдсан байв. Түүнд нь үндэслэж сошиалд ч сэвж, чуулганы хурал даан дээр ч үг хэлцгээв. “Но”-гүй бол байгаагүй аж. Харин нөгөө талд А.Гансүх ч бас гэмгүй цагаан хүн биш тул МАН тал онилсон. Хэн нь ч цагаан биш, бие биенийхээ хараар талууд барьцаалагдаад буй.

Харилцан “базаа” өнөөдрийн чуулганы хуралдаан дээр мөн өрнөв. Гишүүд Ё.Отгонбаярыг эгүүлэн татахыг дэмжсэнгүй, МАН олонхоороо. Тэгүүт Ерөнхийлөгч ч зүгээр байж чадсангүй, Ж.Эрдэнэбатын тангараг өргөх гэж буйг эсэргүүцсэн хэдэн үг хаялаа. Хуулийн заалтаараа түүнийг тангараг өргөнө гэдгийг мэдэж байсан ч дуугүй суугаад Ё.Отгонбаярын асуудлаа унагачихна гэж юу байх вэ. “Цор цор” гэчхээд л буулаа. Ерөнхийлөгчөө дагаж АН-ын гишүүд хуралдааныг орхин гарсан.

Ж.Эрдэнэбат ч бас цагаан хүн биш. Харыг хараар барьцаалах нь Монголын улс төр болон үргэлжилсээр байна. Эдгээр үйл явдлууд нь ард түмний амьдралд ашиггүй, зөвхөн Ерөнхийлөгчийн сонгуульд чиглэгдээд буй.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Шударга иргэн
Шударга иргэн

Энэ заваан улс төрд Цэг тавья, МОНГОЛЧУУД аа!
Залхаж байна.

Гоё л байна. МАНхуй
Гоё л байна. МАНхуй

Гоё

иргэн
иргэн

МАН-ын УИХ дахь Бүлэг үнэхээр Гэмт хэрэгтэнгүүдээр бүрдсэн тэд нэгнийгээ Ичих нүүргүй хамгаалж өмгөөлж өөгшүүлсэн том Бүлэглэл гэдгээ харуулж байна

1:1
1:1

Ерөнхифлөгч УИХ-тай зөвшилцөх гэж үзлээ. Одоо өөрийн шийдвэрээ гаргаад л тэр Отгонбаярыг татах шийдээ гаргахад л боллоо ш д.
МАН ггГансүхийг баривчлах л байлгүй. Ядаж 1:1

Зочин
Зочин

Их хуралын тал нь хулгайч нар ...гээд манай ёөөк хэлсэн. Үнэн шүүү хулгайчууд ичихээ болижэээ

Зочин
Зочин

зөвшилфөнө гэдэг нь их хурлын шийдвэрээр бус шүүдээ. зүгээр ТАНИЛЦУУЛЖ ӨӨРИЙН САНАЛЫН ТАЛААР асууж байна ерөнхиЛӨГЧ. ОДОО БОЛ ЕӨНХИЙЛӨГЧ ШИЙДВЭРЭЭ ГАРГААД ТЭР АЖИЛ ХИЙДЭГГҮЙ ЗАЛХУУ БУГИЙГ ТАТААД ИРДЭЭ

МОНГОЛ ХҮН
МОНГОЛ ХҮН

ЭНЭ ШҮҮХ МААНЬ Л БАРАГ ХҮНИЙ ГЭР ӨӨРӨӨ УНШИХГҮЙ АЛИВАА ХЭРГИЙГ " СОХОР" МЭТ / ТИЙМ НЭГ ЖИНЛҮҮРИЙН АРД НҮДЭЭ БООСОН ХҮНИЙ ЗУРАГ- ШҮҮХИЙН ЭМБЛЕМ БИЗ ДЭЭ?/
ҮНЭНЧ ШУДАРГА ШҮҮДЭГ БОЛОХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ. ХАМГИЙН ГОЛ НЬ ХЭН Ч ГЭСЭН БИТГИЙ ГЭМЬ ХЭРЭГТ ХОЛБОГДОХ ЮМ ХИЙЖ БАЙ Л ДАА!!!! ЯЛАНГУЯА ДЭЭШЭЭ ГАРСАН ХҮН БҮР. ТЭГЭЭД Л 2 ТАЛ БОЛООД ХЭРЭЛДЭЭД Л ШАЛ УТГАГҮЙ... ӨШӨӨ ХОНЗОН ГЭЖ БАС НЭГ АЙХТАР ЮМ БАЙНА. БИЕ БИЕНЭЭ ЭЛДВЭЭР ДАЙРНА.
ХЭТЭРХИЙ ЦӨӨХҮҮЛЭЭ УЧРААС БАС ЗОВЛОНТОЙ ЮМ!!!! ЭВТЭЙ БАЙХ БҮРЭН БОЛОМЖТОЙ.. НЭГ АРГА БАЙНА- ЭНЭ БҮХ ЮМЫГ ЗОХИЦУУЛАХ!!!!!

Зочин
Зочин

Ерөнхийлөгч Шүүх УИХ мэдэлд АТГ даргыг Ерөнхий сайд томилдог болсон тэгээд асуудалаа шийдүүлэхэд бараг асуудалгүй гээд яричих уу тэгэхээр юу гэсэн үг үү томилсон хүндээ үйлчилдэг гэдэг нь батлагдчих уу үгүй юу. юу гэж ойлгох уу.

Зочин
Зочин

Шинэ Ардчилсан хувьсгал 2021 онд болох юм бна даа

Зочин
Зочин

Отгонбаярыг хамгаалж үлдээлээл дээ. Ерөнхийлөгчийг даанч соносохгүй юм. Эд нар жирийн иргэний хүүхдийг ингэж хөөцөлдөж, захидал занаа бичиж өгөхгүйшдээ. Оюунчимэг авгай ч хүүхдээ улсын зээлээр сургаад, гадаад яамыг гуйж гувшиж Австрид OECD гэдэг байгууллагад хүүгээ явуулж байсан гэсэн мэдээлэл гараад байна. Гэтэл тэр нь хаяад явсан байтлаа бид нарын дарга болоод хүрээд ирэх юм. Ер нь бидний төлөөлж гадаад суугаа элчингүүд улсын төлөө ажиллаж байна уу өөрийн төлөө ажиллаж байна уу гэдгийг шалгамаар байгаан. Австрийн элчин гэх Баттунгалаг нь Хорватын засгийн газраас манай улсад өгсөн тэтгэлгийг хувьдаа ашиглаж маш ойрын хамаатнаа сургаж байгаа гэж оюутнууд нь ярьж байна. Уг нь ардын хүүхдэд олдсон бол хэчнээн буян болох бол. Боловсролын яам гадаад яам нь шалгадгйин боловуу хамтдаа хуйвалдаад хувааж аваад явдаг юм уу гэдгийг шалгамаар юм.

Зочин
Зочин

Хэрээ хэрээнийхээ харыг гайхав

Back to top button