
УОК-оос вакцинжуулалтын талаар мэдээлэл хийлээ.
Засгийн газрын хэвлэл мэдээллийн алыаны дарга Ц.Ганзориг хэлэхдээ "Бидэнд одоо байгаа вакцины нөөц болон хийх дарааллыг та бүхэнд танилцуулъя. ОХУ-аас ирэх сард вакцин хүлээн авна. Хувийн хэвшлүүд өөрсдийн хөрөнгөөр вакцин оруулж ирж байна. Монгол эм концерн 10 мянган тун оруулж ирсэн. Хувийн хэвшил вакциныг өндөр үнээр хийж, ашиг олох зорилгогүй гэдгээ илэрхийлсэн. Нийт 1.6 сая тун вакциныг тавдугаар сарын 1 гэхэд хүлээж авна. Энэ тун нийслэлийн нийт иргэдэд хүрэлцэнэ.
Вакцин хийх дараалал: Хариу арга хэмжээний багийн буюу талбар дээр ажиллаж буй иргэдийг вакцинжуулж дууссан. Одоо үйл ажиллагаа нь тасралтгүй явах ёстой салбарын ажилтнуудыг хамруулж байна. Жишээ нь өнөөдрөөс хэвлэл мэдээллийн, банк санхүүгийн, ус хангамж, усан татуурга гэх мэт 53 мянган хүнийг дархлаажуулах ажил эхэллээ.
Худалдаа үйлчилгээний 40 мянган хүнийг дархлаажуулаад байна. Нийтийн тээврийн 1000 жолооч, Нарантуул захын 6000 ажилтныг вакцинжуулсан. 45300 багшийг вакцинд хамруулж байна.
Энэ долоо хоногт хөгжлийн бэрхшээлтэй, ахмад насны 100 мянга орчим иргэнээ тарина. Нийслэлд 6 хүн тутмын нэг нь вакцинд хамрагдсан. Ирэх долоо хоногт эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдээ хамруулна. Астра Зенека вакцины хариу урвал өндөр байсан тул 65-аас дээш настай иргэдээ өөр вакцинд хамруулах шийдвэрийг Эрүүл мэндийн сайд гаргасан.
18-25 насны 960 мянган иргэн нийслэлд бий. Тэднийг тавдугаар сард багтаан вакцинжуулна” гэлээ.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үнэн юм уу.Би 53 наастай, эннэр хүнсний дэлгүүрт ажилдаг Манайх хотын төвийн айл.Вакцин төлбөрийг төлөөд хийлгэе.
Юүн их мөнгөтэй шаар вэ. Зүгээр очоод л хиилгээч. Илүүдээ гарсан мөнгөө ядууст тараа мэдрэлээ..
Hiilgehguiee