“Howo” маркийн автомашины чиргүүл салж, 13 настай хүүхэд амиа алджээ
2021 оны гуравдугаар сарын 15-19-ний өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст зам тээврийн ослын шинжтэй 502 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас найман хүн гэмтэж, орон нутагт нэг хүний амь нас хохирсон байна.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр –4
- Мөргөлдөх хэлбэрээр-3
- Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр-1 тус тус бүртгэгджээ.
Ноцтой зам тээврийн осол:
Гуравдугаар сарын 15-ны өдөр 13.00 цагийн орчимд Архангай аймгийн төвийн Хөгжимт драмын хойд талын асфальтан замд HOWO маркийн автомашины чиргүүл салж, явган зорчигч 13 настай эмэгтэй хүүхдийг мөргөж амь насыг хохироосон байна.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 310 зөрчил илрүүлсний 112 нийслэлд, 198 орон нутагт тус тус бүртгэгдэж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн жолоочийн үүрэгт эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцохоор заасан байдаг. Мөн явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна гэж заасан байдаг тул та бүхэн замын хөдөлгөөний дүрмээ баримтлан хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.