НИЙГЭМ

Ховд аймагт ажиллаад буцсан хоёр иргэний нэгээс халдвар илэрчээ

Тодруулга: 2021.03.14-ны өдөр БОЭТ дээр Улаанбаатар хотоос тоног төхөөрөмжийн 2 инженер ирж ажиллаад буцсан байдаг. Эдгээр хоёр иргэн 2021.03.18-ны өдөр Улаанбаатар хотод очоод шинжилгээ өгөхөд тэдний нэгээс нь корона вирус илэрсэн байна. Тэд Улаанбаатар хотод очоод халдвар авсан уу? эсвэл орон нутагт ажиллах хугацаандаа халдвар авсан уу? гэдэг нь эргэлзээтэй байна. Ямартай ч эдгээр хоёр иргэний явсан маршрут, хавьтагчдыг олж тогтоох тандалт судалгааны ажлыг Ховд аймгийн Онцгой комиссоос хийж байна гэв. Иймд иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байж, шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button