Нийгмийн

БЗД-ын 26-р хороонд тогтоосон хөл хориог маргааш 06.00 цагт цуцална

УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнх, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нарын хамт цар тахлын нөхцөл байдал, БЗД-ийн 26-р хорооны хөл хорионы тухай хэлэлцэх шуурхай хуралд оролцлоо. Уг хурлаар үүсээд буй асуудал, иргэдийн эсэргүүцэл болон тухайн хэсгийн 17.500 иргэнээс шинжилгээ авч дууссантай холбоотойгоор тус хороонд тогтоосон хөл хориог маргааш /2021.03.20/ өглөө 06:00 цагт цуцлахаар болж буйг мэдэгдлээ.

Тус иргэдээс хамгийн сүүлд авсан 830 гаруй иргэдийн шинжилгээний хариу өнөөдөр 22:00 цагт гарах аж. Одоогоор тус хорооны иргэдээс халдвартай нь батлагдсан 28 хүнийг илрүүлж, хавьтлуудыг гэрт нь тусгаарлан ажиглаж байгаа аж.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. Хотод хэсэгчилсэн Хөл хориод нэмэргүй ээ Иргэд нь бусад Дүүрэг хороодтойгоо барьцэж Босож тэмцэж Тэнэгтээд

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button