Б.Баасанцогтоос мөнгө авсан гэх шүүгчид АТГ-т шалгуулах хүсэлт гаргалаа
Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн цахим сүлжээгээр шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд нэр бүхий өмгөөлөгчөөс мөнгө авсан тухай мэдээлэл гарч, иргэд олон нийтийн дунд эргэлзээ төрүүлж байгаад харамсаж байна.
Дээрх мэдээлэлд нэр дурдагдсан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр, Д.Энхцэцэг, захиргааны ажилтан Э.Дарханцэцэг, Г.Зулаа нар тухайн өмгөөлөгчтэй ашиг сонирхлын байдал үүсгэсэн эсэхийг хуулийн хүрээнд шалгаж, бодит байдлыг тогтоолгохоор өөрсдийн хүсэлтээр Авлигатай тэмцэх газарт өргөдөл гаргалаа.
Авилгатай тэмцэх газраас энэ асуудлыг шалгаад ирүүлсэн хариуг тус шүүхийн тамгын газраас олон нийтэд мэдээлэх болно.Иймд эрх бүхий байгууллагаас холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хяналт шалгалт хийж үнэн бодит байдлыг тогтоох хүртэл шүүхийн байгууллага, нийт шүүгчдийн нэр хүнд, хараат бус байдлыг хөндсөн мэдээ мэдээллийг олон нийтэд мэдээлэхгүй байхыг хүсье.
БАЯНГОЛ, ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙНАНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ хэд хоногт авлигтай тэмцэх газартай тохирох ажлаа хийждээ, гарсаны маргааш нь л хандах байсан юм
Гавъяат шүүгч бусад шүүгч нартаа АВЛИГА хуваарилж байсан нь саяхан. ШҮҮГЧ нарт төрөөс хамгийн өндөр цалин өгдөг. ГЭВЧ шүүгч нар АВЛИГА авсаар байгаа. ТӨВ аймгийн шүүгч нар тэр хурцын хэргийг уясаар байгаа. С. Баяр, баярцогт нарын хэргийг шүүж өгсөн ЯЛыг хар, арай ч дээ. Монголын баялагийг гадныханд АВЛИГААР өгсөн хүмүүст өгч байгаа ял, шүүгч нар АВЛИГА авсан гэж үзэхээс өөр бодол алга.
Холбогдолгүй гэсэн хариу гарна даа
Oilgomjtoi yamand ATG d handaad yahiin Hoorondoo yah iihee arai zuvlulduugyi baigaa gej l naidaye ATG d itgej bna
Юу гж хэлэхээ үгсээд тохирчихсон, тэгээд л мадлах гээд хүсэлт гаргаж дээ.
Шүүгчид өөрсдийгөө шүүдгүй учраас асар их хэмжээний авилгыг авдаг нь нийтэд ил тод байдаг ш дээ. Улсаас маш өндөр цалин пүнлүү авдаг байж, даварчихсан бүх шүүгчдийг солих хэрэгтэй . Маш өндөр шалгуураар шалгаж авах хэрэгтэй.
Юун гуя яриад байна аа.
шүүх нь шүүгчүүгч нараа шүүнэ гэж юу байдаг юм харин гадаадын юм уу олон улсын шүүхээр оруул