НИЙГЭМ
Согтуу жолооч гарцаар гарч байсан 7 настай хүүхдийг мөргөж амийг нь хохироожээ

Өчигдөр /2021.03.23/ СХД-ийн нутаг дэвсгэрт, Баянхонгор гарцаар гарч байсан 7 настай хүүг согтуу жолооч мөргөж, амийг нь хохироосон ноцтой осол гарчээ. Тодруулбал 30-40 насны эрэгтэй 2 бүхэл согтуурсан зэрэгтэй автомашин жолоодож явах үедээ гэрийнхээ орчим гарцаар гарч байсан хүүг мөргөж, амийг нь хөнөөсөн аж. Хүү ГССҮТ рүү хүргэгдсэн дариудаа нас барсан гэх мэдээлэл байна.
О.ЭНЭРЭЛ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Харамсалтай... Бухимдалтай... Уур хүрч самармаар... Ухамсар суудаггүй юм уу... Ууж ханадаггүй юм уу... Лаларуудаа хожимдож сэхээрдгээ больцгоо!!! Хайран хүү минь. Бидний хүүхдүүд шүү дээ. Эцэг эх гэр бүлд нь эмгэнэл илэрхийлье. Үр хүүхдүүдээ хараа хяналттай байлгая л даа цаана чинь алуурчин ухамсартай үхэр монголчууд зөндөө байна
Баянхонгор гарц гэж хаана байдаг юм бэ?