НИЙГЭМ

Салсан найз охиноо дөнгөхийн тулд бичлэг тараасан гэж мэдүүлжээ

Уржигдар буюу гуравдугаар сарын 21-ны өдөр цахим мэдээллийн хэрэгсэлд иргэдийн дургүйцлийг хүргэсэн нэгэн бичлэг цацагдсан. Тодруулбал цагдаагийн байгууллагаас үл таних эмэгтэйчүүд нэгэн эмэгтэйн биед халдаж, үг хэлээр доромжлон гутаан доромжилж буй бичлэгийн мөрөөр шалгалтын ажиллагааг явуулсан аж.

Дээрх хэрэгт холбогдуулан нэг эрэгтэй, гурван эмэгтэйг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байхад баривчилжээ. Эдгээр этгээдүүд нь эрхэлсэн тодорхой ажилгүй, нийслэл хотод оршин суух хаягтай Мө, Н, О, Ма нар бөгөөд эл бичлэгийг энэ оны нэгдүгээр сард хийсэн гэдгийг мэдүүлсэн байна. Түүнчлэн бичлэгийг цахимд түгээсэн гэх эрэгтэй Мө нь Хэнтий аймгийн харьяат бөгөөд хоёр удаа ял шийтгэл эдэлж, улмаар Багануур дүүргийн цагдаагийн хэлтэст эрэн сурвалжлагдаж байжээ. Тэрбээр цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ:

"Уг бичлэгийг Ма-тэй үерхэж байхдаа хийсэн. Салсныхаа дараа чадах, өшөө авах зорилгоор цахимд түгээсэн” гэх тайлбарыг өгсөн байна. Бичлэг хийсэн гэх эрэгтэй Мө нь эл үед иргэн Э-г зодож дарамталсан Ма-тай үерхэж байсан гэх бөгөөд салсныхаа дараа түүнийг чадах зорилгоор бичлэг цацжээ.

Хэргийг өдгөө Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж буй.

О.ЭНЭРЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Дураараа янханууд вэ? Иймэрхүү бусдад зүй бусаар хандаж байгаа новшнуудад хатуу цээрлэл үзүүлж бусдад нь сургамж болгох хэрэгтэй ????????????

Холбоотой мэдээ

Back to top button