"Эко констракшн” Сэлбэ голыг сүйтгэж, цэвэр усны шугам татаж байсныг зогсоолоо

Сэлбэ голын хамгаалалтын зурваст зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан "Эко констракшн” компанийн үйл ажиллагааг зогсоолоо. Тодруулбал дүүргийн ИТХ, Хот байгуулалт хөгжлийн газар, НМХГ-аас албаныхан очиж, газар дээр нь арга хэмжээ авчээ.
Тус компани барьж буй орон сууцны барилга руугаа цэвэр усны шугам татах гэж байгаа хэмээн гүүрний тулгуур доорх бетонон бэхэлгээг эвдсэн байжээ. Мөн голын хөндлөн огтлолын талбайг хаагаад төмөр ган хоолой явуулсан байна.
Өмнө нь хоёрдугаар сард хууль бусаар үйл ажиллаагаа явуулж байсныг нь холбогдох байгууллагуудаас ирж зогсоожээ. Гэтэл хуулийг гууль болгож дахин үйл ажиллагаагаа явуулж байсныг өнөөдөр ийн дахин таслан зогсоолоо.
Голын хамгаалалтын зурвас дотор үйл ажиллагаа эрхлэхийг хориглосон журам байдаг аж.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ хятад царайтай шоохууз залуу яах гээд л байна даа, жинхэнэ дураараа аашлагч уу
Yamar ch oilgomjgui yum seveh yumaa haha