Нийгмийн

Тонхил сумын Засаг Дарга асан Р.Даваадоржийг эхнэрээ хэрцгийгээр хөнөөсөн хэмээж 18 жилийн ял өгчээ

Говь-Алтай аймгийн Тонхил сумын Засаг дарга Р.Даваадорж өнгөрсөн тавдугаар сарын 14-15-нд шилжих шөнө эхнэр, 38 настай Б-гийн амь насыг бүрэлгэсэн байж болзошгүй гэх хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж буй. Тухайн үед ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, ахмад М.Мөнхшүр энэ талаар тодруулга өгөхдөө:

“38 настай, эмэгтэй Б нь гэртээ гаднын нөлөөтэй нас барсан байж болзошгүй байдалтай байсан. Цагдаагийн байгууллагаас хэргийг шалгах ажил өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Талийгаачийн шүүх эмнэлгийн дүгнэлт хараахан гараагүй. Уг гэмт хэрэгт түүний нөхөр 36 настай Д-г холбогдуулан шалгаж байна. Үүн дээр цагдаагийн байгууллага гэрч болон бусад нотлох баримтаар шалтгаалах зүйлүүдээр үндэслэн яллагдагчаар таслан сэргийлэх, цагдан хорих арга хэмжээ авч, хэргийг мөрдөж байна” гэсэн.

Харин сүүлийн мэдээллээр: Р.Даваадоржийг талийгаач эхнэртээ хүчирхийлэл үйлдэж, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсэн хэр нь онц хэрцгийгээр хөнөөсөн гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлджээ. Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Р.Даваадоржид эхнэрийнхээ амийг онц хэрцгийгээр хөнөөсөн гэмт буруутайд тооцож, 18 жил хоригдох ялаар шийтгэсэн аж.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2021-03-24 09:53

Нүд нь харваас харгис шинжтэй

өвгөн
өвгөн
2021-03-24 11:09

Манай хууль гууль шүдэ. Наад шаар чинь үсрээд л 5 жил ял эдлээд гарна. 18 жил гдэг бага бна. Санаатай хүчирхиилэл үйлдээд, хүн а лсан бол цаазаар л авах ёстой. Нэг бол насаар нь хорих ёстой бусуу. Манай хуулиинхан хууль зохиож чадахгүй үнэн нохойн бааснууд юмаа...

Иргэн
Иргэн
2021-03-24 11:10

Ийм адгийн новшийг �##�ах ёстой

Зочин
Зочин
2021-03-24 11:28

Nam dagasan hulgaich deeremchid ul buteh adagiin shaar shavahruunuud end tendgui hurgan darga bolchihiim daa

Улаан коммунист
Улаан коммунист
2021-03-24 11:41

МАНай энхрий хайрт намын орон нутагаа МАНдуулж явсан улаан хувьсг�##�ч нөхөр гэсээн. Угаасаа улаан коммунистууд үеийн үедээ л улаан террор хийж амьдарцгаах юм даа. Баянчандманьд гэхэд хэдэн жилийн өмнө 2өсөх ирээдүйтэй улаан коммунист хөдөө хээр нэг бүсгүйг маньяак аргаар аймаар доромжилсон доо

Зочин
Зочин
2021-03-24 15:00

3-5 жил суугаад өршөөлөөр гарна

Зочин
Зочин
2021-03-24 15:04

Юун 18 жил вэ. наад яргачнаа устгаач. Тэгээд ийм хэрэг хийвэл ингэдэг юм гэж хүмүүст таниулах хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button