НИЙГЭМ

Өнөө орой “COVAX” хөтөлбөрийн хүрээнд 25,740 тун “Pfizer/Biontech” вакцин ирнэ

Манай улс ДЭМБ-ын “COVAX” хөтөлбөрт нэгдэн орсныхоо хүрээнд үнэ төлбөргүй тусламжийн вакцин хүлээн авсаар буй. Тэгвэл уг шугамаар өнөө орой 25,740 тун “Pfizer/Biontech” вакцин “МИАТ” ТӨХК-ийн онгоцоор ирэх юм байна. Үүний өмнө гуравдугаар сарын 12-нд 14,400 тун “AstraZeneca” вакцин хүлээн авсан.

Эрүүл мэндийн сайд С.Энхболдын хувьд “Pfizer/Biontech” вакцинаар архаг хууч өвчтэй болон эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдийг дархлаажуулна гэж ярьсан. Тус вакцин нь цельсийн -70 градуст тээвэрлэх, 2-8 градуст тав хүртэлх хоног хадгалах горимтой юм. Мөн 21 хоногийн хугацаатай хоёр тун хийлгэдэг.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

Америкийг шүүмжилдэг ,хүмүүсийг маргааш тарь.

Холбоотой мэдээ

Back to top button