ДЭЛХИЙ

АНУ-д Тесла компаниас Биткойноор машин худалдаж авах боломж нээгдлээ

Лхагва гарагт (2020.03.24) Тесла компанийн гүйцэтгэх захирал Илон Маск АНУ-д тус компаниас машин авахдаа Биткойн ашиглах боломжтой болсныг зарлажээ. Төлбөрт авсан биткойныг тус компани ам.доллар луу шилжүүлэлгүй хадгалах аж. Тэрбээр үүнийг “Теслад төлсөн Биткойныг валют руу шилжүүлэлгүй хэвээр нь хадгалах болно” хэмээн жиргэж мэдэгдсэн юм.

Ингэснээр Биткойноор худалдан авсан Тесла машины үнэ цаг ирэх тусам нэмэгдэх эсвэл унах боломжтой аж. Ноён Маскийн Биткойныг сонирхож байгааг цахим мөнгө сонирхогчид сайшаажээ. Гэвч тус цахим мөнгөний цаг агаарын өөрчлөлтөд үзүүлж буй нөлөө олон хүний анхааралд өртсөн байна.

Тухайлбал Билл Гейтс “New York Times”-д хэлэхдээ “Хүн төрөлхтний ашигладаг бусад бүх гүйлгээний хэлбэрээс Биткойн гүйлгээ тутам хамгийн их цахилгаан ашигладаг” хэмээжээ.

Зарим судалгаа нэг жилд Биткойн гүйлгээ хийхэд ашигладаг цахилгааныг гаргаж авахад ялгардаг нүүрсхүчлийн хий Аргентин эсвэл Шинэ Зеландын жилд ялгаруулдаг хэмжээнээс их байдаг хэмээн тооцоолсон юм.

Эх сурвалж: New York Times

Б.БУЯНДОРЖ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button