НИЙГЭМ

Өнөөдрөөс Архангайн долоон сумын цэцэрлэг, сургуулийг тодорхойгүй хугацаагаар хаалаа

Батлагдсан дөрвөн тохиолдлын хоёр нь Улаанбаатар хотоос зөөвөрлөгдөн ирсэн томилолтын багийн ажилтан бол аймгийн Нэгдсэн эмнэлгийн хоёр ажилтнаас мөн халдвар илэрсэн байна. Үүнтэй холбогдуулан аймгийн засаг дарга захирамж гаргалаа. Үүнд:

Аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын “Улбар шар түвшин” (халдвар голомтот тархалттай)-д шилжүүлэв.

  • Эрдэнэбулган, Хангай, Хашаат, Тариат сумдын орох, гарах хөдөлгөөнийг 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар зогсоов. 
  • Эрдэнэбулган, Тариат, Хангай, Цэнхэр, Булган, Ихтамир, Хашаат сумдын ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэгийн үйл ажиллагааг 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар зогсоож, хичээл, сургалтын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүллээ.
  • Бүх төрлийн баяр, тэмдэглэлт ойн арга хэмжээ, хурал цуглаан, цайллага, хүлээн авалт, соёл урлаг, спортын арга хэмжээ, жагсаал цуглаан, аялал зугаалга зохион байгуулахыг 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн түр хугацаагаар хориглов.
  • Хүнс, эм, усан хангамжаас бусад бүх төрлийн худалдаа, үйлчилгээг зогсоов.
  • Аймаг, сумын нутгийн захиргаа, төрийн үйлчилгээний байгууллагууд ажлын тусгай горимоор халдвар хамгааллын дэглэмийг баримтлан үйл ажиллагаагаа тасралтгүй, хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлж, нийт албан хаагчдийн 70 хувийг гэрээсээ цахимаар ажиллуулахаар боллоо.
  • 18 насанд хүрээгүй хүүхдийг гэрийн хяналтад байлгаж, дэлгүүр, худалдааны төв, олон нийтийн газраар явуулахгүй байхыг эцэг, эх, анги удирдсан багш нарт даалгалаа.
  • Аймаг, сум хоорондын хяналтын постын тоог нэмэгдүүлж, хүн болон тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хяналтад бүрэн авахыг үүрэг болгов.  
  • Батлагдсан тохиолдлын гарал үүсэл, ойрын болон дам хавьтлыг тогтоож тусгаарлах, голомтын эцсийн халдваргүйтгэл хийхийг Эрүүл мэндийн газар, Тагнуулын хэлтсийн холбогдох удирдлагуудад үүрэг болгов.  
  • Тусгаарлах байранд тодотгол хийж, аж ахуйн нэгжийн дарга нартай уулзаж, бэлтгэл бэлэн байдлыг хангаж ажиллахыг Төлөвлөлтийн баг, аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгалаа.

Өчигдөр Архангай аймагт дөрвөн тохиолдол батлагдаж Эрдэнэбулган, Хашаат, Хангай, Тариат сумдад тодорхойгүй хугацаагаар хөл хорионы дэглэм тогтоож, гарах хөдөлгөөн хаасан. Дээрх сумдад байнгын оршин суугаа хаягтай тохиолдолд нэг удаа орох хөдөлгөөн хийхийг зөвшөөрнө.  

Батлагдсан дөрвөн тохиолдлын хоёр нь Улаанбаатар хотоос зөөвөрлөгдөн ирсэн томилолтын багийн ажилтан бол аймгийн Нэгдсэн эмнэлгийн хоёр ажилтнаас халдвар илэрлээ. 

Эрүүл мэндийн сайдын тушаалаар эмнэлгийн албан хаагчдаас 7 хоног бүр вирусийн шинжилгээ авдаг бөгөөд өчигдөр орой 20:15 минутад PCR шинжилгээгээр коронавирус илэрчээ. Батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтлыг тогтоон, тусгаарлах арга хэмжээ аван ажиллаж байна. Иргэн бүр хариуцлагатай байж, халдвар хамгааллын дэглэмээ чанд сахихыг анхааруулж байна гэж тус аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button