НИЙГЭМ

КОВИД-19: Нийслэлээс гадна 11 аймагт 423 халдвар бүртгэгдээд байна

Шинэ коронавируст халдварын тархалт Нийслэл Улаанбаатарт идэвхийлэн тархах болж, Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудад голомтыг хумьсан гэж үзэн “Ногоон бүс” хэмээн зарласан.

Тэгсэн ч Цагаан сарын хөл хорионы дараа иргэд өмнөхөөсөө илүү сул, тайван хандах болж, халдвартай иргэд орон нутаг руу явах тохиолдол ихэссэн. Үүгээр өмнө нь халдвар илрээгүй аймгууд коронавирусийн тохиолдол бүртгэх болсон.

Энэ үйл явц өдөр ирэх бүр эрчимжсээр буй нь анхаарал татаж байна. Тухайлбал, өчигдөр л гэхэд Орхон, Архангай, Баянхонгор аймгуудад шинэ халдвар бүртгэгдэв.

Одоогоор ЭМЯ-наас мэдээлсэн дүнгээр дараах аймгуудад халдвар бүртгэгдээд байна:

  • Сэлэнгэ 217
  • Дарахан-Уул 62
  • Орхон 25
  • Дорноговь 32
  • Говьсүмбэр 4
  • Архангай 4
  • Завхан 6
  • Төв 28
  • Хөвсгөл 16
  • Увс 2
  • Өвөрхангай 27.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button