НИЙГЭМ

Засгийн газар, иргэд хамтдаа хичээж, хариуцлагатай байх хүнд цаг ирлээ

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн:

"Сүүлийн 24 цагт 13.456 шинжилгээ хийснээс Нийслэлд 285 шинэ тохиолдол нэмэгдэж, нийт халдварын тоо 5895 боллоо. Мөн 97 хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Улаанбаатар хот тэр чигээрээ голомт болсон. Хүн амын дунд халдвар өргөн тархсан. Иймд хүн бүр халдвар хамгааллаа сахиж, хичээх цаг ирээд байна. Шинээр бүртгэгдсэн 285 хүн бүгд дотоодод халдвар авсан. Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 267 нь Улаанбаатарт, аймаг орон нутагт 18 тохиолдол тус тус бүртгэгдлээ. Тодруулбал: Завхан аймагт 1, Төв аймагт 2, Баянхонгор аймагт 1, Орхон аймагт 3, Дорноговь аймагт 2, Дархан-Уул аймагт 7, Архангай аймагт 2 шинэ тохиолдол тус тус бүртгэгдсэн” гэв.

Түүнчлэн Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:

"Одоогоор нийслэлд болон 7 аймагт халдвар бүртгэгдээд байна. Халдварын голомт нэмэгдэж, тархалт хурдацтай өсөж байна. Засгийн газар, иргэд хамтдаа хичээж хариуцлагатай байх хүнд цаг ирээд байна” гэв.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button