Нийгмийн
ИРГЭН: Эмчилгээ гээд витамин C болон D өгөөд л боллоо

Коронавирусийн халдвар аваад эмнэлэгт хэвтэж буй иргэн өөрийн цахим хуудаснаа сэтгэгдэлээ бичжээ.
Тэрбээр “Дутагдалтай асуудлууд байна.
- Шинжилгээний цэгээ нэмэх, хариуг түргэн шуурхай гаргах.
- Эмчилгээ гээд витамин C болон D өгөөд л боллоо.
- Толгой өвдөж байна. Жаахан халуурч байна гэхэд тэгдэг юмаа. Хөнгөн байна гэх юм. Дотор эрхтэнд үрэвсэл явагдаж байгаа эсэхийг оношилж шалгахгүй юм.
- Хэрвээ хөнгөн үед нь 2 витаминаар эмчилчихдэг бол гэрээр эмчлээд, хүндэрч буй эсэхийг нь оношлоод, эмнэлгийн хяналтанд авах шаардлагатай бол эмнэлэг рүүгээ авч явмаар байна.
- Хамгийн гол нь хөнгөн өвчтөнүүдийн эмчилгээнд гарч буй зардал нь нэг өвчтөнд үсрээд л нэг сая төгрөг.
- Ковидын оношилгоо, эмчилгээний санхүүжилтийн эх үүсвэр, зарцуулалтыг олон нийтэд ойлгомжтойгоор ил болгох хэрэгтэй байна” гэжээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.