НИЙГЭМ

Үндсэн хуулийн гишүүн Ш.Цогтоогийн оронд Ж.Эрдэнэбулганыг томилох уу

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна.

Улсын дээд шүүхийн саналыг тус шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа:

“Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3.2, Шүүхийн тухай хуулийн 25.8.7 дахь заалтыг тус тус үндэслэн Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг 2021 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцсэн. Гишүүдийн олонхын саналаар Ж.Эрдэнэбулганыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг УИХ-д санал болгохоор шийдвэрлэсэн” гэв.

Цэцийн гишүүнийг УИХ зургаан жилийн хугацаатайгаар томилдог. Улсын дээд шүүхийн санал болгосон цэцийн гурван гишүүний хоёрынх нь бүрэн эрхийн хугацаа дууссан” хэмээсэн бол УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт: "Төрийн албаны тухай хуульд төрийн алба хаах дээд хязгаар 65 нас гэж заасан. Ш.Цогтоо гишүүн 67, Д.Солонго гишүүн 63 настай. Иймд Үндсэн хуулийн Ш.Цогтоо гишүүний оронд Ж.Эрдэнэбулганг томилох нь зүйтэй” гэсэнд олонхийн санал авчээ.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button