НИЙГЭМ

Гэрээр эмчлүүлж байгаа иргэдэд зориулж тусгай автомашин гаргажээ

Коронавируст халдварын тохиолдол нийслэлд нэмэгдэж буйтай холбоотойгоор хөнгөн хэлбэрээр өвчилсөн иргэдийг гэрээр эмчлэх, мөн ойрын хавьтлыг гэрийн тусгаарлалт, ажиглалтад шилжүүлж эхэлсэн билээ.

Энэ хүрээнд нийслэлийн Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу гэрээр эмчлүүлж байгаа иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх тусгай зориулалтын автомашиныг ажиллуулж эхэлжээ.

‍Дээрх иргэдэд төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлэх шаардлагатай тохиолдолд яаралтай үйлчлэх түргэн тусламжийн автомашин болон нарийн мэргэжлийн эмчийн багийг томилсон байна.

‍Энэхүү тусгай зориулалтын түргэн тусламжийн автомашин нь сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий эмнэлгийн зөөврийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон бөгөөд иргэдэд эрүүл мэндийн 10 гаруй төрлийн тусламж үйлчилгээг үзүүлэх боломжтой гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button