НИЙГЭМ

Дархан-Уул аймагт шинээр бүртгэгдсэн нэг халдварын тандалт судалгааг хийж байна

Дархан-Уул аймагт энэ сарын 21-ний өдрөөс хойш шинээр батлагдсан 25 тохиолдлын оршин суух хаяг байршлаар нь авч үзвэл:

Дархан суманд нийт 13 иргэн байна. 4-р багт 1 иргэн, 9-р багт нэг өрхийн 2 иргэн, 10-р багт 1 иргэн, 11-р багт нэг өрхийн 2 иргэн, 13-р багт нэг өрхийн 2 иргэн, 15-р багт 1 иргэн, 16-р багт 3 иргэн, өнөөдөр 15:25 цагт бүртгэгдсэн нэг тохиолдлын хаяг байршлыг нарийвчлан тогтоож байна.

Шарын гол суманд: Дархан багт 4 өрхийн 8 иргэн, Санжинт багт 1 иргэн, Хайрхан багт 2 өрхийн 3 нийт 12 иргэн байна.

Халдварын эрсдэл гэрийн чинь хаяанд байгаа тул иргэн бүр үүрэг хариуцлагаа ухамсарлан онцгой комиссын шийдвэрийг дагаж халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөхийг сэрэмжлүүлж байна.

Дархан-Уул аймгийн Онцгой комисс

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button