Нийгмийн

Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөл хуралдлаа

Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөл /ШУТЗ/-ийн 2021 оны II хуралдаан цахим хэлбэрээр 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр болж өнгөрлөө. Хуралдааныг Эрчим хүчний дэд сайд, ШУТЗ-ийн дарга М.Баярмагнай удирдан явуулсан.

Хуралдаанаар “Монголын анхны том чадлын эрчим хүч хуримтлуур”-ын төсөл, Эрчим хүчний нөөцийн үнэлгээ хийх аргачлал, Чойрын бүс нутаг дахь уул уурхайн үйлдвэрлэлийн цахилгаан эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор “Шивээ-Овоогийн нүүрсний уурхайг түшиглэн барих 200 МВт-ын цахилгаан станц”-ын ТЭЗҮ зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

Мөн бүс, орон нутагт цахилгаан, дулааны эх үүсвэр шинээр барих болон өргөтгөх хэд хэдэн асуудлыг хэлэлцэв. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Мөрөн суманд баригдах 10 МВт-ын нарны цахилгаан станцын шинэчилсэн техник, эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/, мөн сумын дулааны станцыг 21 МВт чадалтай нэг зуухаар өргөтгөх төслийн ТЭЗҮ, Завхан аймгийн төвд барих дулааны станц, шугам сүлжээ, дулаан дамжуулах төвийн шинэчилсэн /байгаль орчны үнэлгээ/ ТЭЗҮ, Тосонцэнгэл сумын 30 МВт-ын дулааны цахилгаан станцын ТЭЗҮ болон бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн юм.

Эрчим хүчний яамны ШУТЗ 30 гишүүнтэйгээс халдвар хамгааллын дэглэм дор 22 гишүүн нь цахимаар нэгдэж, хуралдав.

Эх сурвалж: Эрчим хүчний яам

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button