Нийгмийн

Аж ахуй нэгжээс хаялага нэхсэн нийгмийн даатгалын байцаагчийг ажлаас халлаа

Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч Гунгааноров гэх хүн татвараа төлсөн аж ахуй нэгжийн нягтлангаас хаялага нэхсэн гэх мессежийг эдийн засагч Л.Наранбаатар сошиал хуудастаа дэлгэсэн.

Тэгвэл эл мэдээлэл үнэн байсан бөгөөд Нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа тухайн ажилтныг ажлаас халах тушаал гаргажээ.

А.Ариунзаяа сайд энэ талаар бичихдээ "Манай салбарт өнөөдөр доргилт болов. Мянга мянган хамтран ажиллагчдынхаа нэр төрийг унаган ёс зүйгүй үйлдэл гаргаж хууль зөрчсөн Нийгмийн даатгалын байцаагчийн талаар баримт, мэдээлэл гарч, ёс зүйн хороо ажиллаж, даргын зөвлөл хэлэлцэж ажлаас чөлөөлөх тушаал гарав.

Энэ ажилтан болон бусад аль ч салбар нэгжид маань адил төстэй асуудал гарвал бидэнд баримттай мэдээлж байхыг хүсье

НДЕГ 11-324456; 77771289 Бидэнд баримттай мэдээлэл ирүүлсэн, системын шинэчлэлийг хүссэн захирал хамт олонд нь талархал илэрхийлж, хүлцэл өчье. Цаашид бид цахимжилтын ажлаа улам эрчимжүүлж хүнээс үл хамааруулна” гэжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Нийгмийн даатгалынхан их бүдүүлэг ! Дээрээс нь хуулиа мэддэггүй.

Зочин
Зочин

авилга л гээч дээ

Зочин
Зочин

Гунгааноров өмнө надтай бөөн юм болж бсан надаас уучлал гуйгаад өнгөрч бсан тэгнээ тэр болждээ

Зочин
Зочин

Энэ нийгмийн даатгалын тогтолцоог шинэчлэх хэрэгтэй байна. Үүүний тулд эхлээд улсад 30 жил ажилласан эмэгтэй, 35 жил ажилласан эрэгтэй настангуудыг нэн яаралтай тэтгэвэрт нь суулгаад НДШ төлөх яг хүнийхээ тоог тогтоох, хувийн даатгалын байгууллагад үйлчлүүлэх эрх зүйн бололцоог хуулиар бүх иргэдэд олгох /заавал улсын гэхгүй / , хувь хэмжээгээ мөнгөө төлж буй хүмүүсөөрсдөө мэдэж тогтоодог болох өөрөөр хэлбэл боломжтой нь өндөр боломжгүй нь бага гэх мэт. Эцэст нь шимтгэл төлөхгүй байж болох эрх нэгэн адил байна. Баруунд энэ зарчим үйлчилдэг учир хүмүүст өөрийн эрүүл мэндэд их анхаарал хандуулдаг

бодлын хулгайч
бодлын хулгайч

ХУРДАН ШУУРХАЙ ИЙМ Л БАЙХ ЁСТОЙ.

ГУНГАА
ГУНГАА

ХОХЬ НЬ ДЭЭ

АРД
АРД

Гаалийн татварын байцаагчдыг шалгах юм бол ч бараг хүн болгоноос авилгал авч байгаа доо бараг цаанаасаа тогтоочихсон зуршил болчихсон арай дэндүү дээ...

Холбоотой мэдээ

Back to top button