НИЙГЭМ
Улсын хэмжээнд 256979 иргэн коронавирусийн эсрэг вакцин хийлгэжээ

Нийслэлийн хэмжээнд гуравдугаар сарын 26-ны өдөр дархлаажуулалтын 39 цэгт 92 багийн 644 эмч, ажилтан ажиллаж, 10890 хүнийг вакцинжуулалтад хамруулжээ.
Дархлаажуулалтад хамрагдсан хүний тоо нийслэлд нийт 248966 болсон байна.
Харин Өмнөговь аймгийн 10 суманд 556 хүнийг дархлаажуулалтад хамруулснаар тус аймагт нийт 8013 хүнийг вакцинжуулжээ.
Ингэснээр улсын хэмжээнд өчигдөр 11446 хүнийг дархлаажуулалт хамруулж, нийт дархлаажуулалтад хамрагдсан хүний тоо 256979 болсон байна.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.