Нийгмийн

Т.Чимгээний ах Т.Хүрэлбатын өлсгөлөн үргэлжилж байна

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан өдгөө ял эдэлж буй Т.Чимгээгийн ах, нөхөр, хүүхдүүдийн хамт өчигдөр мэдээлэл хийсэн.

Энэ үеэр Т.Чимгээний ах Т.Хүрэлбат өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн. Түүний өлсгөлөдн хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Тэрбээр “Миний, дүүгийн маань амь нас дээсийн дөрөөнд байна. Дүүгийнхээ эрх чөлөөг би амиараа хамгаална. Ганц дүү маань ч биш олон хүмүүс хэлмэгдэхгүйн байлгахын тулд би өнөөдрөөс өлсгөлөн зарлана. Бид хууль хүчинд найдаж 6 жил явлаа. Миний амь нас дүүг маань суллах үнэ цэнэтэй бол би үхэхэд бэлэн. Дүүг маань ёс бусаар эрүүдэн шүүж, харьцаж байгаа нь хангалттай нотлох баримт. Хэн ч харсан шийднэ гэдэгт би итгэж хоёр жил хүлээсэн. Би хамгийн сүүлд хоёр сарын өмнө дүүтэйгээ уулзсан. Дүүгийн маань бие өдрөөс өдөрт уруудаж байна. Одоо надад өлсгөлөн зарлахаас өөр гарц үлдсэнгүй” хэмээсэн юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button