БОЛОВСРОЛ

Хүний эрхийн хичээлийг ЕБС, их, дээд сургуулиудад заавал судлах хичээл болгоно

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүд 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалантай уулзаж, хүний эрхийн боловсролыг дэмжих, боловсролын салбарт хүний эрхийг хангах, хамгаалах хүрээнд тулгамдаж буй зарим асуудлаар санал солилцлоо.

Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан Боловсрол, шинжлэх ухааны сайдад хандан Монгол Улсад Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн зорилго, зорилтууд, Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийг товч өгүүлж, цаашид хүний эрхийн хичээлийг бүх шатны сургалтуудад заавал үздэг хичээл болгох, хүний эрхийн хөтөлбөр боловсруулах, боловсролын салбар дахь албан хаагчдад хүний эрхийн сургалт явуулах зэрэг асуудлыг анхаарч, хамтран ажиллах саналаа танилцууллаа.

Сайд Л.Энх-Амгалангийн хувьд Боловсрол, шинжлэх ухааны яамны үйл ажиллагаа, бодлого, шийдвэрт хүний эрхийн асуудлыг чухалчлан авч үзэх бөгөөд Хүний эрхийн Үндэсний Комиссын тавьж буй санал, санаачлагыг дэмжинэ, нэн даруй ажил хэрэг болгоход бэлэн байгаагаа илэрхийллээ. Тухайлбал, хүний эрхийн боловсрол олгож буй тогтолцоо, боловсролын салбар дахь хүний эрхийн хэрэгжилтэд үндэсний түвшний судалгаа үнэлгээ хийхэд дэмжлэг үзүүлэх, гарсан үр дүн, бодлогын зөвлөмжийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, хүний эрхийн боловсролын хөтөлбөр боловсруулахыг дэмжинэ гэв.

ХЭҮК-ын гишүүн Д.Сүнжид боловсролын салбарт хүний эрх зөрчигдсөн асуудлаар Хүний эрхийн Үндэсний Комисст ирж буй гомдол, мэдээлэл, тэдгээрийг шийдвэрлэх, хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх хүрээнд цаашид хийх ажлын талаар санал, байр сууриа хуваалцав. Мөн боловсролын салбарын үйл ажиллагаа, үйлчилгээг хүний эрхэд ээлтэй болгох, хүүхэд, залуучуудыг гэмт хэрэг, зөрчил, түүний дотор цахим орчны хүчирхийллийн хохирогч болохоос сэргийлэх, салбар дундын зохицуулалтыг боловсронгүй болгох чухлыг онцоллоо.

Улс орнууд НҮБ-аас баталсан Хүний эрхийн боловсролын дэлхийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, хүний эрхийн боловсрол олгох, иргэдийн мэдлэг, чадавхыг дээшлүүлэх талаар зохих ололт, амжилт гаргасан байна. Харин Монгол Улс албан боловсролын тогтолцоогоор хүний эрхийн боловсролыг тодорхой хэмжээнд олгож байгаа ч иргэд, хүүхэд залуучууд хүний эрхийн соёл, хандлага төлөвшөөгүй, багш нарын мэргэжлийн үйл ажиллагаа, өдөр тутмын сургалтад үр дүнтэй нэвтрэн хэрэгжиж чадахгүй байна.

Иймд боловсролын салбарт хүний эрхийг хангах, хамгаалах талаар ХЭҮК болон Боловсрол, шинжлэх ухааны яамны ажлын уялдаа холбоог сайжруулах, хамтарсан Ажлын хэсэг байгуулж, боловсролын салбарт хүний эрхийн нарийвчилсан үнэлгээ хийж, хүний эрхийн хөтөлбөр боловсруулж, үр дүнтэй хамтран ажиллахаар боллоо.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

2 Сэтгэгдэл

  1. Хүний эрх гэсэн бие даасан 1-2 кредит хичээл оруулах нь зөв. Хүний эрхийг, бусдын эрхийг дээдэлж, өөрийн эрх, үүргээ зааглаж сурсан иргэдийг нийгэмд бэлдвэл монголын нийгмийн ёс суртахуун ч сайжирч, гэмт хэрэг, зөрчил буурна. Хүний эрхийн мэдрэмжтэй иргэд бэлтгэх үндсэн дээр ирээдүйд нийгмээ эрүүлжүүлж, гэрэл гэгээтэй нийгэм байгуулмаар байна. Хүний эрхийг хүн бүр, байгууллага бүр дээдэлж сурч байж эрүүл, гэмт хэрэггүй, амар амг####ан, аз жарг####тай нийгэм байгуулна. Их дээд сургуулийн сург####тын хөтөлбөрт ямар ч хэрэггүй хичээл их байдаг. Хүний эрх хичээлийг сонгон бус заав#### судлах хичээлийн жагса####тад оруулж сург####тын төлөвлөгөөний өөрчлөлтийг хийх хэрэгтэй.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button