140 улс оронд 500 сая тун вакцинжуулалт хийжээ

ЭМЯ-ны мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма мэдээлэл өглөө.
Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд гуравдугаар сарын 26-ны өдөр дархлаажуулалтын 39 цэгт 92 багийн 644 эмч, ажилтан ажиллаж, 10890 хүнийг вакцинжуулалтад хамруулжээ.
Дархлаажуулалтад хамрагдсан хүний тоо нийслэлд нийт 248966 болсон байна.
Харин Өмнөговь аймгийн 10 суманд 556 хүнийг дархлаажуулалтад хамруулснаар тус аймагт нийт 8013 хүнийг вакцинжуулжээ.
Ингэснээр улсын хэмжээнд өчигдөр 11446 хүнийг дархлаажуулалт хамруулж, нийт дархлаажуулалтад хамрагдсан хүний тоо 256979 болсон байна.
Дэлхий дахины 140 улс оронд вакцинжуулалт хийж 500 сая тун вакцин хэрэглэжээ. Дунджаар өдөрт 12.2 сая хүн вакцинд хамрагдаж байна. Ингэснээр халдварын тархалт бууруулах, хүндрэл эндэгдэл бууруулах ач холбогдолтой байдаг. Дэлхий дахин 12 вакцин туршилтад байгаагаас ДЭМБ-аас зөвшөөрөл авсан гурван вакциныг дэлхийн улс орнууд хэрэглэж байна” гэлээ.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.