НИЙГЭМ

“Гэр хорооллын дахин төлөвлөлтөд орох 50 байршлаас 30 нь хэрэгжих боломжтой”

БХБ-ын сайд Б.Мөнхбаатар цаг үеийн мэдээллээр хийлээ. Тэрбээр хэлэхдээ:

"Улаанбаатарт гэр хорооллын 50 байршилд төлөвлөлт орохоор тендэр зарласан. Зөв боловч, эмх цэгцтэй хийх ёстой. Үүнээс хэрэгжих боломжтой 20 байршил байна. Дахиад шахвал, 10 нь явах боломжтой юм билээ. Тухайлбал, БЗД-ийн наймдугаар хороо, Батлан хамгаалахын их сургуульд Гангар инвест болон Баганат Өргөөгийн хэрэгжүүлж буй төсөлд 30 га газар чөлөөлсөн. 68-р сургуулийн дэргэд ямар газар байлаа.

Тэр газрын чөлөөлсөн. Үүнд Эрчим хүчний яам, Улаанбаатар хот, манай яамны зайлшгүй уялдаа холбоо хэрэгтэй байна. Манай салбарт цэвэр бохирын төсөв явдаг. Эрчим хүчний яаманд дулаан цахилгааны төсөв, хот өөрөө төсөвтэй яваад байдаг. Тэр төсөл амжилттай яваад дуусахад 35 станц 8 тэрбум төгрөгөөр барих асуудал байна билээ. Эрчим хүчний сайд тэр газар дээрээ очсон. Хамтарч, эрэмбэлж, юу дутуу байгааг мэдсэний дараа энэ ажлууд хийгдэнэ” гэв.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button