НийгмийнНИЙГЭМ

ТОДРУУЛГА: Хорих ангиудад төлбөртэй өрөө байхгүй

"Urban Talk” нэвтрүүлгийн зочноор "Ub comedy” залуус, болон модель С.Эрдэнэцогт оролцсон билээ. Тэрбээр архидан согтуурсан үедээ найз охиндоо хүч хэрэглэн, биед нь халдсан шалтгаанаар зөрчлийн хуулийн дагуу 14 хоног баривчилгаанд явсан. Уг нэвтрүүлгийн үеэр "Баривчилгааны газарт төлбөртэй өрөө байдаг. Дотроо тохилог бөгөөд чөлөөтэй эргэлт авдаг” гэх агуулга бүхий зүйлсийг зүй бус хараалын хэллэгээр ярьсанд иргэд бухимдсан билээ. Түүнчлэн баривчилгааны газарт төлбөртэй өрөө байдаг эсэх асуудал иргэдэд эргэлзээг төрүүлээд буй. Иймд бид уг асуудлаар ШШГЕГ-аас тодруулга мэдээллийг авснаа хүргэж байна.

"Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих ангиудад төлбөртэй өрөө гэж байхгүй. Хорих ял эдлүүлэх үйл ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай Монгол Улсын хууль, Хорих ангийн дотоод журам, Харуул хамгаалалтын журам зэрэг эрх зүйн актуудаар зохицуулдаг. Эдгээрт ял эдлэх өрөөг төлбөртэй байлгана гэсэн зохицуулалт байхгүй. Харин Зөрчлийн тухай хуулиар баривчлах шийтгэл оногдуулсан иргэдийг шүүхээс заагдсан хугацаанд баривчлах шийтгэлийг хэрэгжүүлдэг хоёр байр нийслэлд байдаг. Уг байруудын үйл ажиллагааг Хууль зүй, Дотоод хэргийн сайдын 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/246 тушаалаар батлагдсан “Баривчлах байрны дотоод журам”-аар зохицуулдаг бөгөөд иргэн гэдэг утгаар нь хувь хүн өөрөө хүсэлт гаргавал ганцаарчилан байх нөхцөл боломжоор хангаж өгдөг.

Өөрөөр хэлбэл гэмт хэргийн улмаас ял шийтгүүлсэн этгээд биш учраас аль болох иргэний эрхийг нь хөндөхгүй байх үүднээс дээрх зохицуулалтыг хийж өгсөн. Уг ажиллагаатай холбогдуулж гаргасан зардлыг өөрөөс нь гаргуулж улсын төсөвт төвлөрүүлдэг” хэмээх хариултыг өглөө.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
bat
bat
2021-03-26 15:01

za daa mongol shig tegsh bus ulsad jisheen enkhsaihan,bayartsogt ed nar busad yaltanguutai adilhan horigddog gevel bi lav itgehgui ee.tusgai hamgamj tusgai hool undtai l baigaa.oilgomjtoi sht

HUD2
HUD2
2021-03-26 16:14

Tulburtei uruu gej bdiishde yu hutsaad bgn , bi 12 honog tulburtei uruund bj bgd garj irsn

Зочин
Зочин
2021-03-26 18:44

Tulburtei uruu bdg shd. Bi 2 jiliin umnu ehnerteige halit muudaltssan, hajuu ail tsagdaa duudaj, zorchliin huuli geech ymaar 10 honog barivchilgaand yavsan, neg uruund 8n hun bdg bol tolborteid n 2 hun bsn, jiriin manius n dotor gedes, yanz burin budaatai hamt udurt 2 udaa hoolloj bhad tolbortei orooni 2 hun mongoo tolood mahan hool zahialgar hiilgej iddeg, oroond n tv gardag, us butsalgagch bas oroondoo 00.toi. zuger l barivchilgaani bair n iim bhad end tendhin shoron bol tolbortei oroo bj l taaraa.. aa tiin tus uruu n honogin 35 biluu 45k bsn...

zochin
zochin
2021-03-26 21:06

bi 30 honog tulburtui oroond ni baisan.Dotroo l 00tei bolohoos hog, udriin 35 gesen, darga ni tulburt oroond or gej shahaad orson. Chinzorigod ni tulduriin munguu belneer oguulsen, garsnii daraa nyrav,sanhuugees ni utas#aad mongoo neheed suid bolson, ter mungu lav dargyn [karmaand orson baih, bas tamhi damluulnaa darga ni

zochin
zochin
2021-03-26 21:11

bi 30 honog tulburtui oroond ni baisan.Dotroo l 00tei bolohoos hog, udriin 35 gesen, darga ni tulburt oroond or gej shahaad orson. Chinzorigod ni tulduriin mongoo belneer oguulsen, garsnii daraa nyrav,sanhuugees ni utas#aad mongoo neheed suid bolson, ter mungu lav dargyn [karmaand orson baih

Guuus
Guuus
2021-03-26 21:38

Ubcomedy ene nevtruulegtei ymar hamatain bee
Urban talk bzdee

Зочин
Зочин
2021-03-27 21:52

Darga nar ni shitind buudal ajluuldag yum bna shdee .

Холбоотой мэдээ

Back to top button