НийгмийнНИЙГЭМ

“Чингис хаан” олон улсын шинэ нисэх буудлыг долдугаар сард нээнэ

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудлын менежментийг хэрэгжүүлж буй “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” компанийн гүйцэтгэх захирал Като Такэотай цахим уулзалт хийлээ.

Уулзалтад Зам, тээврийн хөгжлийн яамны Иргэний нисэхийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Иргэний нисэхийн ерөнхий газар болон “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” компанийн төлөөлөл оролцож, “Чингис хаан” олон улсын шинэ нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажлын хүрээний асуудлаар санал, мэдээлэл солилцов.

Компанийн зүгээс шинэ нисэх буудалд шилжүүлэн авч ажиллуулах ажилтнууд болон арилжааны нислэгийг шилжүүлэх төлөвлөгөөний талаар танилцууллаа.

ЗТХ-ийн сайд Л.Халтар "Арилжааны нислэгийг шилжүүлэхтэй холбоотой асуудлыг Концессын гэрээ болон Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх нь зүйтэй" гэсэн байр суурийг илэрхийлэв.

Дэлхий дахинд үүсээд буй цар тахлын нөхцөл байдлын улмаас “Чингис хаан” олон улсын шинэ нисэх буудлын үйл ажиллагааг энэ оны долдугаар сарын 1-нд багтаан эхлүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Иймд тус хугацаанд ашиглалтад оруулах чиглэлээр холбогдох байгууллагууд идэвхийлэн хамтран ажиллаж байна гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
амжих уу
амжих уу
2021-03-26 19:31

АМЖИХ УУ ХАЛТАР АА, амжихгуй л бахаа даа амжихгуй дэгээ ирэх он руу л шилжих бах.?! ИНЕГ-ын дарга Л. Бямбасүрэн.. Дэд дарга Алтанцом нар гурван удаа нээх гээд төлөвлөгөө гаргаад бараагүй л байндаг хариуцлага ч хүлээсэн юм бахгүй. Сүүлдээ бараг ониго шаачаад байнштээ. Х�##�тар сайдаа? Нэг л их хөрөнгө оруул�##�т тэрбум тэрбумаар нь хийсэн улсууд л байдагшт

Зочин
Зочин
2021-03-26 19:32

Манай авилгачид наад бууд�##�ыг авч явж чадахгүйэээ. Ах дүү амраг саданаа чихээд ажил хийх чадвартай нь гадна үлдэж арын ха�##�гатай нь тоо бөглөж хув�##�зын ажил хийнэ. Ах дүү японууд өөрсдөө аваад удирдаад яваарай

Холбоотой мэдээ

Back to top button