НИЙГЭМ

Булган аймгийн Сэлэнгэ суманд 1.2 га талбай шатжээ

Булган аймгийн Сэлэнгэ сумын Сэлэнгэбүрэн багийн Хустайн гурван даваа гэдэг газар ойн түймэр гарч, 1.2 га талбай шатжээ. 

Энэ талаарх дуудлагыг гуравдугаар сарын 28-ны өдрийн 13:30 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна 

Улмаас тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сумын Хялгант тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж, мөн өдрийн 18:54 цагт цурамд оруулж, гуравдугаар сарын 29-ний өдрийн 07:00 цагт унтрааж, багийн Засаг даргад хүлээлгэн өгчээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button