Нийгмийн

“Шилжин суурьшигчид-2021” гэрэл зургийн уралдааны шилдгүүд тодорлоо

“Нүүх үү, суух уу, судалъя” мэдээллийн аяны хүрээнд орон нутгаас хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөнд оролцож буй иргэдийн амьдрал, бодит байдал, тулгамдаж буй асуудлыг гэрэл зургийн хальснаа буулгах, шилжилт хөдөлгөөнд судалгаатай, хариуцлагатай, мэдээлэлтэй хандахыг уриалах зорилго бүхий “Шилжин суурьшигчид-2021” гэрэл зургийн үзэсгэлэн, уралдааныг зохион байгуулсан билээ.

НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллага, МГЗНХ-Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, Цэгц медиа групп хамтран цахимаар хийн, шилдгүүддээ шагналыг нь өнөөдөр гардуулав.

Уралдаанд 50 орчим гэрэл зурагчны 200 гаруй бүтээл хүлээн авснаас 33 гэрэл зурагчны 70 бүтээл цахим үзэсгэлэнд оролцсон юм.

“Шилжин суурьшигчид” гэрэл зургийн үзэсгэлэнгийн  шагналт байруудад:

1.Гэрэл зурагчин Э. Есүнгэ

2.Гэрэл зурагчин Ц. Мягмарсүрэн 

3.Гэрэл зурагчин Ш. Гэрэлсайхан 

Тусгай байр Гэрэл зурагчин Д. Баттулга  

МГЗНХ-ны нэрэмжит шагнал:

1.Гэрэл зурагчин Б. Рэнцэндорж  

2.Гэрэл зурагчин А. Сэргэлэн 

3.Гэрэл зурагчин Г. Өнөболд нар тус тус шалгарсан билээ.

Үзэсгэлэнгийн зураг бүр Монгол дахь дотоодын шилжилт хөдөлгөөний өөр өөр өнцгийг харуулж чадсан билээ.

Цаашид “Шилжин суурьшигчид” гэрэл зургийн үзэсгэлэн, уралдааныг хоёр жилд нэг удаа зохион байгуулахаар төлөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2021-03-30 20:40

mask?

Холбоотой мэдээ

Back to top button