НИЙГЭМ

Өнгөрсөн долоо хоногт 230 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ

Гуравдугаар сарын 22-ноос 3 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хугацаанд прокурорын байгууллага 230 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна. Үүнээс Нийслэл, дүүргийн прокурорын газрууд нийт 130 хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дээрх хугацаанд прокуророос эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 84 гомдол, 73 хүсэлтийг шийдвэрлэсэн бол  тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр мөрдөгчид болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд нийт 299 даалгавар бичгээр өгсөн байна.

Прокурор гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 17 мэдэгдэл хүргүүлсэн.

Харин зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 5 прокурорын шаардлага бичжээ.

Эх сурвалж: МУПЕГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
япончуудын мөнгийг авч өгөөч
япончуудын мөнгийг авч өгөөч
2021-03-30 16:02

ЯПОНЧУУДААС 5,7 тэрбум төгрөг луйвардсан хэргийг уяж байгаа хуулийнхантай хариуцлага тооцооч. ЯАГААД энэ хэргийг 3,6 жил шийдэхгүй байгаа юм вэ?

Холбоотой мэдээ

Back to top button