УЛС ТӨР

УОК: Хатуу хөл хорио тогтоохгүй, зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлах санал орууллаа

Монгол Улсын Засгийн газраас цар тахлын үед эрүүл мэндээ хамгаалахын зэрэгцээ эдийн засгаа сэргээх хүрээнд хатуу хөл хориог тогтоохгүйгээр халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж, иргэн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх бодлого баримталж буй.Гамшгийн үеийн бэлэн байдлын улбар шар түвшинд шилжсэн энэ үед Эрдэмтдийн багийн хийсэн эрсдэлийн үнэлгээний судалгаагаар халдвар ихээр тархаж буй зарим салбарын аж ахуй нэгжүүдийг тогтоосон байна.

Тиймээс халдвар тархах өндөр эрсдэлтэй зарим аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хязгаарлаж, тодорхой цагийн зохицуулалт хийж цаг үеийн нөхцөл байдалд тулгуурлан уян хатан ажиллах саналыг Улсын онцгой комиссын Шуурхай ажлын хэсэг гаргаж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар боллоо.

Тавдугаар сарын 1-ны дотор нийслэлийн иргэдийг вакцинжуулж дуусгах, амралтын өдрүүдэд хатуу хөл хорио тогтоож, ариутгал халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлэхээр төлөвлөж байна. Энэ хүрээнд тандалт судалгааны өргөтгөсөн баг ажиллаж, хөнгөн хэлбэрээр өвчилсөн иргэдийг гэрээр эмчлэх ажилд онцгой анхаарахыг Шадар сайд холбогдох албаныханд даалгалаа. УОК-ын Шуурхай ажлын хэсгээс гаргасан саналыг Засгийн газар эцэслэн шийдвэрлэнэ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

2 Сэтгэгдэл

  1. хоёрын хооронд ингэж байхаар хөл хориогоо хийгээчээ ажилласан ч биш ажиллаагүй ч биш түрээс төлөх орлого орохгүй байна түрээсийн төлбөрт орж байхааррөл хорионд байсан дээр

  2. Хүн олноор цуглардаг Нарантуул ,Хархорин ,Дүнжмнгарав, Сандей ….барааны захуудаа хаахгүй бол х####дварын тарх####т буурахгүй ээ!

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button