ДЭЛХИЙ

БИЧЛЭГ: Жорж Флойд цагдаа нараас амь гуйж буй бичлэгийг дэлгэжээ

Өнгөт арьст иргэн Жорж Флойд цагдаа нарт баривчлагдах үеэрээ нас барсан нь ихээхэн шуугиан тарьсан билээ. Цагдаагийн албан хаагч түүний хүзүүн дээр өвдөглөж суусны улмаас амьсгалын дутагдалд орж нас барсан гэж хардах хүн олон.

Гэхдээ цагдаа нар өөрсдийгөө буруугүй гэж өмөөрч, Флойдыг хар тамхи хэтрүүлэн хэрэглэснээс болж нас барсан гэж үгүйсгэж байгаа гэнэ.

Үүнийг эсэргүүцсэн, шүүмжилсэн иргэдийн давалгаа АНУ даяар өрнөсөн. Одоо ч энэ хэрэг намжаагүй байгаа.

Эл хэргийн шүүх хурал АНУ-д гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Цагдаа нар түүнийг баривчлах үеэр Жорж Флойд цагдаа нараас уучлалт гуйж бичлэгийг нотлон баримт болгон дэлгэжээ.

Бичлэгт Флойд цагдаа нараас амь гуйн, өөрийг нь хохироохгүй байхыг учирлаж буй дүрс үлдсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-04-01 13:09

Яах аргагүй баримты нь гаргаж байна. Манайд бол тэр бичлэгийг дор нь устгана даа.

Зочин
Зочин
2021-04-01 13:51

Манай цагдаа нар бичлэгийг нууцын зэрэглэлд оруулаад л дуусгана.

Холбоотой мэдээ

Back to top button