УЛС ТӨР

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж халбага авч ирж, шилээр архи зарахгүй гэснийг эсэргүүцэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдэж байна. Хуулийн төслийн танилцуулгыг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хийж, байнгын хорооны дүгнэлтийг Хуульзүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцуулав. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авлаа. 

Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: Энэ хуульд баар, ресторан, лоунжд архийг бүтэн шилээр нь зарахыг хориглосон заалт тусгасан. Харин граммаар нь зардаг болгоно. Соёлтай хэрэглээгээр дамжуулж, архидалтыг багасгах зорилготой.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Нэг шот архи зарна гээд байгаа юм. Тэр нь 30 грамм буюу нэг амны халбага архи гэсэн үг. Уг нь шилээр нь зарвал хүмүүс үнэтэй байна гээд мөнгөө хадгалчихъя гэж бодно. Гэтэл одоо граммаар уухаар харин ч амар болох юм биш үү. Дараа нь пиво уухдаа шанагаар уу гэх юм байна л даа. Гэр хороололд архи хямдхан байгаа. Үнэтэй байдаг бол үнэтэй л байх. Амьдралд нийцтэй байдлыг бодоорой” гэв.

Тэрбээр үг хэлэх үедээ амны халбага, хоолны халбага авч ирсэн байсан бөгөөд бодитоор харуулж, дээрх заалтыг үгүйсгэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Баяруудыг цаазлан хоригло. Архины газруудыг баяр нэрээр санхүүжүүлэхтйг цаазлан хоригло гүйцээ. Өвгөнтийнхөн ууж шалихгүй. Бусад нь бол лүү

Зочин
Зочин

Уйдахдаа уйлна гэгчээр юм болох юмаа. Өөр хийх юм олдохгүй байгаа юм байхдаа. Архи, шар айргийг Хоолны халбага, шанагаар хэмжиж зарах нь. За тэр Их Хааны нэрийг архи согтууруулах ундаанаас авсан нь зөв. Зөрчлийн хууль гэж заваан юм хийсэн. Зөрчлийн хуулиар иргэд, аж ахуйн нэгжийг торгоно шийтгэнэ. Албан тушаалтан авлига, албан тушаалын хэрэг өдүүлсэн ч энэ хууль үйлчлэхгүй. Өөрийг нь шүүмжилж бичвэл өнгөрөө. /Жүжигчин Навчаа үзэл бодлоо илэрхийлээд яасан билээ? Цагдаа, шүүхдээ тулсан/ Энэ бяцхан коммунист новшийг яанаа.

Мх
Мх

Энэ бол баарны эздийн лоббигоор орж байгаа заалт байх шүү! Наад баарныхан чинь одоо GREY GOOSE гээд л ХАРАА эсвэл Найрка зарж их ашиг олох юм л бодсон байгаа шүү... Тэгээд задалсан архи л зарна гэсэн үг...
Бөглөөг нь тэд янзлах аргаа олно. Эсвэл шфрицээр зүүгээр нь завсраар нь шахаад л гүйцээ ... ийм хуулийн заалт хэрэггүй байх аа!!!!!!!!

Зочин
Зочин

Золбин ардчиллаас болж 30 жил архин далайд живлээ. одоо энэ золбин ардчиллыг ардчилсан намтай нь устгаж, архинызарим үйлдвэрийг хаа. Мөн баарнуудыг хааж маск үйлдвэрлэх үйлдвэр болго.

Зочин
Зочин

Нямбаатар гэж нямдоржийн бууны нохой бас нэг хутгуур бна аа

Хэннчбиш
Хэннчбиш

Шилээр нь аваад стаканаар уудаг хүний үйлдэл харагдаж байна50-иад онд сумын хоршоонд 100граммын төмөрсав(мензурка)-аар архи жижиг лэн худалддаг байхад Хонхорт хэвтдэг 22 (шил архины үнэ) дөрөө чангалдаг дөрөв дөч гэж үг гарсан юм билээ Тусгайлсан хууль байгаагүй хэдий ч жинхэнэ "соёлтой хэрэглээ" байж дээ Гишүүн ээ хааяа ресттранд орж бай л дасТэнд чинь согтууруулах ундааны төрөл зүйлд таарсан хэм хэмжээтэй зориулалтын сөнгийн хундаганд захиалсан тунгаар нь өгөхөөс бус халбагаар архи өгдөг дэлхийн жишиг байхгүй

Холбоотой мэдээ

Back to top button