УЛС ТӨР

УИХ-ын тамгын газрын ажилтны гэр бүлийн хүнээс коронавирус илэрчээ

Өнөөдөр Төрийн ордны ажилтнаас коронавирус илэрч, хөл хорио тогтоогоод байгаа талаар мэдээлэл зарим хэвлэлээр гарав.

Энэ талаар эх сурвалжаас тодруулахад УИХ-ын тамгын газрын ажилтны ар гэрийн хүнээс коронавирус илэрчээ. Тиймээс тухайн хүнийг гэрт нь тусгаарлаж, тамгын газрын бусад ажилчдаас түргэвчилсэн шинжилгээ авч төрийн ордон руу нэвтрүүлжээ. Мөн ажилчдынхаа 50 хувийг гэрээс ажиллуулж байгаа юм байна.

Түүнчлэн төрийн ордонэд хөл хорио тогтоогоогүй хэмээлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button