Нийгмийн

Өнөөдөр “Аутизмыг таниулах дэлхийн өдөр” тохиож байна

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 62/139 тоот тогтоолоор 2008 оноос жил бүрийн дөрөвдүгээр сарын 2-ны өдрийг “Аутизмыг таниулах дэлхийн өдөр” болгон тэмдэглэж иржээ. Монгол Улсад энэ өдрийг 9 дахь жилдээ тэмдэглэж буй юм.

Аутизм хүүхэд бүрт өөр өөр шинж тэмдэг илэрдэг учраас аутизмын эмгэгийг оношлоход амаргүй аж. Анхны шинж тэмдэг нь 6-8 сартайд ажиглагддаг ч нэг настайгаас нь тодорхой илэрч, 2-3 насанд нь бүрэн оношлогддог байна. Хэдий эрт оношлогдож, багаасаа терапи заслын эмчилгээнд явах тусам хүүхэд төдий чинээ хурдан засал авч сайжирдаг байна.

Дараах шинж тэмдэг илэрдэг

  • хүүхэд хэлд орохгүй байх,
  • өвөрмөц үйлдэл хийх /нүдний булангаар харах, өлмий дээрээ явах/,
  • хүний нүд рүү тогтож харахгүй байх,
  • зөвхөн өөрийн хүссэн зүйлсийг сонирхох,
  • хооллолт хэвийн биш байх /хэт их идэх, эсвэл зөвхөн нэг төрлийн хоол идэх/,
  • нэрээр нь дуудахад харахгүй байх,
  • зарим тохиолдолд олон хүнтэй орчинд тавгүйтэх, давтагдмал хөдөлгөөн хийх /гараа сэгсрэх, дороо эргэх/,
  • нойрны хямралтай байх гэх мэт шинж тэмдэг ажиглагддаг байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button