Нийгмийн
ШУУД: Хоногт 486 тохиолдол батлагдаж, хоёр хүн нас барлаа

Хоногт 486 хүнээс халдвар илэрч, батлагдсан тохиолдлын тоо 9327 боллоо. Харин хоногт 146 эдгэрч, эдгэрсэн хүний тоо 5216 болов. Одоо халдвартай 1990 хүн эмчлүүлж байна. Найман хүний биеийн байдал маш хүнд байгаа аж. 58, 66 настай эмэгтэй халдварын улмаас нас барлаа. Ингээд нас барсан хүний тоо 10 болов. Өнгөрсөн 24 цагт батлагдсан тохиолдлуудын 93 нь хөдөө орон нутгаас илэрчээ. Тодруулбал,
- Сэлэнгэ 16
- Дархан-Уул 15
- Орхон 17
- Төв 26
- Хөвсгөл 2
- Булган 1
- Ховдод 13 тохиолдол тус, тус батлагджээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.