Нийгмийн

Д.Дамба-Очир 3.6 жилийн ялаа эдлэхээр боллоо

УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир Дээд шүүхэд гомдол гаргасан бөгөөд шүүх хурал өнөөдөр боллоо.

Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүх бүрэлдэхүүн Д.Дамба-Очирт холбогдох 10 хавтас хэргийг шүүгч Б.Амарбаясгалангийн илтгэснээр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээлээ.

Тэрбээр ЖДҮХС-гаас “Сапфир стоун” ХХК-д 1.2 тэрбум төгрөгийн зээл авахад нь дам байдлаар нөлөөлсөн байж болзошгүй гэх хэргээр хоёр жил шалгагдсан юм. Шүүх хурал өнгөрөгч наймдугаар сарын 19-нд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, түүнд 3.6 жилийн хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жил хүртэл хугацаагаар хассан юм. Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурлаар уг ялыг хэвээр үлдээсэн байдаг.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Нарийндаа хатсан издаа ялаа хасуулж чаддаггүй

зочин
зочин

Адилхан ял ,хийсэн Я.Содбаатар ,хариуцлага алдаж улсыг хохироогоод зүгээр явж байдаг. Тэнцвэргүй үйлчилж шүүх нэр хүндээ алдаж байна.

Холбоотой мэдээ

Back to top button