УЛС ТӨР

ОХУ-ын хэвлэл: В.Путин Х.Баттулгыг хүлээж авахаас татгалзсан, учир нь...

ОХУ-ын гадаад хэргийн сайд С.Лавров манай улсын Гадаад харилцааны сайдтай утсаар ярих үеэрээ “Ерөнхийлөгч Х.Баттулгатай биечлэн уулзах шаардлагагүй. 2018 оны айлчлалаар гол асуудлуудаа тохиролцсон” гэж хэлсэн талаар тус улсын хэвлэлд мэдээлжээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-д айлчлал хийхээр хэлэлцэж байгаа тухай мэдээлэл сүүлийн саруудад яригдаж буй. Түүнийг В.Путинтэй вакцины асуудлаар уулзана гэж олон нийт таамаглаж байгаа юм.

Тэгвэл энэ талаар ОХУ-ын хэвлэлд “Х.Баттулгын ажлын албанаас манай улсад айлчлал хийх хүсэлтийг 2020 оны арваннэгдүгээр сараас эхлэн тавьсан ч хариу авалгүй өдийг хүрсэн. ЕТГ-ын дарга Ө.Шижир энэ агуулгаар албан захидал хүртэл бичсэн” гэж мэдээлсэн байна.

Энэ мэдээллээр бол В.Путин Ерөнхийлөгч Х.Баттулгын айлчлалыг хүлээж авахаас татгалзжээ.

Түүнчлэн уг мэдээлэл тавигдсан cont.ws хэвлэлд Х.Баттулгын улс төрийн хувьд мухардаад буй байдал нь В.Путины энэ шийдвэрт нөлөөлсөн гэж бичсэн байгаа нь анхаарал татаж байна.

Тодруулбал “Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдсэн. Гэвч намынх нь дарга С.Эрдэнэ түүнийг мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлээгүй, мөн өөрт нь болон охинд нь эрүүгийн хэрэг үүсгэнэ гэж дарамталсан хэмээн мэдэгдсэн. Үндсэн хуулийн цэц дээр ч Х.Баттулгын нэр дэвших эрхтэй эсэхийг хэлэлцэж байна. Энэ бүх мухардмал байдал нь үүнд нөлөөлсөн гэж шинжээчид үзэж байна” гэж мэдээлжээ.

ТАЙЛБАР: Уг мэдээлэл нийтлэгдсэн cont.ws сайт нь ОХУ-ын өндөр хандалт бүхий мэдээ, мэдээллийн агентлаг биш байгааг дурдах нь зүй. Гаднын жижиг сайтууд дээр улс төрийн захиалгат бичвэрүүд нийтлэгдэх үзэгдэл цөөнгүй байдаг.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-04-02 14:03

Захи�##�гат бичлэг байна кккк

Золбин ардчилал зайл.
Золбин ардчилал зайл.
2021-04-02 14:53

Оросын ард түмнийг олон жил хараан зүхэж, Монгол орныг гучин жил самарч байгаа үхээрийн ардчмлагчдыг юу гэж Путин хүлээж авах вэ дээ. Муу эргүү м�##�ыг юу гэж дэлхийн хүчирхэг гүрний удирдагч хүлээж авах вэ дээ.

Зочин
Зочин
2021-04-02 23:49

Хуурандааг Орост ирэхэд ёстой тоож харьцаагүй нь үнэн. Үнэндээ Хуурандаа маань онигоо шаасан нь үнэн. Гадаад харилцаагаар шоудах ч сайн юм биш шүү.

Зочин
Зочин
2021-04-03 00:22

Оффшорчин нөхрийг хаанач хүлээж авахгүйлдээ путин буяндаа бузар хийхээр хүн биш

Irgen
Irgen
2021-04-03 16:46

Ingetlee yund alban tushaaltaigaa zuuraldana ve. Haani alba halaatai odoo bolno bolovsrolgvi baij hir hemjeendee bai 4 jil iim hvneer udirduulsandaa haramsaj bas ichij bna shvv tom gvrnii ih udirdagch vnelehgvi bna buzar bulai bolgon chini delgegdej bna

Батбаяр
Батбаяр
2021-04-04 11:12

Батцэцэг гэж дуракийн хийж байгаа ажил. Тэр �########�ы гадаад хэргийн сайд гэж юу байдгийн

Холбоотой мэдээ

Back to top button