НИЙГЭМ

Самар түүхээр явсан 40 настай эмэгтэйн цогцос шатсан байдалтай олджээ

Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг дэвсгэрт Налайх дүүргийн харьяат 40 орчим настай эмэгтэйн шатаж, нас барсан цогцос олджээ. Эх сурвалжийн мэдээлснээр талийгаач нь самар түүхээр гэрээсээ явсан аж.

Тодруулбал, талийгаач эмэгтэй Төв аймгийн Мөнгөнморь сумаас 180 км-ын зайд байрлах ууланд урц засан байрлаж байжээ. Улмаар гуравдугаар сарын 31-ний өдөр урцандаа шатаж, нас барсан байдалтай байсныг иргэд олсон аж.

Уг асуудлаар ЦЕГ-ийн ХМТ-ийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад:

“Уг хэргийг Төв аймгийн Мөнгөнморьт сумын цагдаагийн газарт шалгаж байна” гэв.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button